Афганистанд хоёр хөлөө алдсан, Британийн армийн ахмад дайчин Эверестийн 8849 метрийн оргил руу гарчээ. Энэ талаараа ахмад дайчин тавдугаар сарын 20-ны өдөр Фейсбүүк хуудсандаа бичсэн байна.
Өдгөө 43 настай Хари Будда Магар хоёр хөл нь хиймэл хэдий ч дэлхийн хамгийн өндөр ууланд авирсан анхны хүн болжээ.
Тэрбээр зөвхөн өөрийнхөө төлөө биш харин онцгой хэрэгцээт хүмүүүсийн төлөө ийм сорилтыг сонгон авсан гэж өгүүлсэн байна.
"Би Эверестэд авирсан нь зөвхөн өөртөө зориулсан хэрэг биш, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний гэр бүл, Балба, балбачууд, Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнууд, Зэвсэгт хүчин, танай улсын ахмад дайчид, дайны золиос болсон хүмүүс, эрх чөлөө, энх тайвныг хүсэмжилдэг хүмүүсийн төлөө хийсэн үйлдэл" хэмээн тэрбээр бичжээ.
Хари Будда халаагчтай тусгай протезтэй байсан ч гарынхаа тусламжтайгаар оргил руу гарсан байна. Тэрбээр оргилд хүрэхийн тулд эрүүл саруул уулчдаас гурав дахин их хугацаа зарцуулна гэж тооцоолж байжээ. Улмаар оргилд гарахад 11 өдрийг зарцуулсан бөгөөд төсөөлснөөс нь хүнд бэрх байсан гэдгийг онцолсон байна.
Хари Будда Магар цэргийн алба хаагч байсан, гурван хүүхдийн эцэг хүн аж. Тэрбээр 2010 онд тэсрэх төхөөрөмжид өртөн хоёр хөлөө шархдуулж, улмаар тайруулжээ. Өөдрөг, амьдралд хайртай тэрбээр хөлөө алдсаныхаа дараа амьдрал нь дууссан мэт санагдаж байснаа ч нуугаагүй аж. Гэхдээ цаг хугацааны эрхээр шинэ бодит байдалд дасаж эхэлсэн гэнэ.
Тэрбээр The Guardian сонинд ярилцлага өгөхдөө хоёр хөлгүй амьдрахын давуу талын талаар хошигнож, "элдэв оймс өмсөхгүй", "жижигхэн буйдан дээр ч багтаад хэвтчихдэг амар" хэмээн ярьж байв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
202.55.188.90
Жинхэнэ хүн бна.малуудаа!
Хариулах192.82.85.163
Энэ одо үхэл нь дууддаг юмуу хаашаа юм
Хариулах66.181.160.49
Хобби нь л байгаа биздээ ууртай юм бэ