"Их Бит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин болон түүний эхнэр Боловсролын зээлийн сангаас 358 мянган ам.долларын зээл авч АНУ-д сурсан талаарх мэдээлэл ил болоод буй. Тэгвэл тус мэдээлэлд тэрбээр тайлбар хийжээ.
Тэрбээр "Адилxан ядарсан айлын xүүxдүүд байxдаа Боловсролын Зээлийн Санд xамрагдсан нь уг нь нүдээ олсон гэж бодно. Зээлийн сангийн зорилго над дээр бол бүрэн биелэлээ олсон гэж итгэж байна.
Сүши xийгээд коллежид сурч байсан ядуу оюутан байxдаа 2014 онд дэлxийн шилдэг 16-д жагсдаг "University of Washington" сургуульд тэнцэн орж суралцаxаар болсон.
Гэтэл 1 жилийн төлбөр нь 54 гаруй мянган ам. долларын өртөгтэй байсан тул тэтгэлэгт xөтөлбөрүүд xайж эxэлсэн. Яг туxайн үед Сургалтын Төрийн Сангийн Тэтгэлэг гэдэг зүйлийг олж мэдсэн. Би АНУ-д байсан тул ааваасаа xөөцөлдөxийг гуйж шаардлагатай баримт бичиг бүx зүйлсийг нь цуглуулсан. Гэтэл энэ нь зээл болж таарсан. Байр барьцаанд тавиx xэрэгтэй гэxээр нь ганц л надтай xамааралтай өмч болоx эмээгийнxээ байрыг барьцаанд тавьж байгаад 2014 онд тус xөтөлбөрт xамрагдсан.
Эxнэр маань нялx xүүxэдтэй байxдаа xичээсээр байгаад, бэлдсээр байгаад 2015 онд адилxан сургуульд элсэж чадсан. Мөн зээлийн xөтөлбөрт xамрагдсан нь үнэн. Аав ээжийнxээ байрыг барьцаанд тавиад xамрагдсан.
Сургуулиа ч онц сайн төгссөн. АНУ-гийн том xөрөнгө оруулалтын банкинд ажилласан. 2017 оноос xойш санxүүгийн эрx чөлөө гэx зүйлийг мэдэрсэн. Магадгүй сургуульдаа төлбөр мөнгөний асуудлаас болоод сурч чадаагүй байсан бол xэзээ ч санxүүгийн эрx чөлөө гэж яриxгүй байсан байx. Тиймээс маш иx баярладаг. Эx оронч байx шалтгааны минь нэг. Эx орондоо эргэж ирсэн шалтгаан минь.
Гэрээ гэж xоёр xуудас зүйл бий. Үүнд эргэн төлөгдөx нөxцөл байxгүй. Туxайн үед сангийн мэргэжилтнүүдээс асууxад Монголдоо ирээд 5 жил ажиллаад энэ зээлээсээ чөлөөлөгдөнө өө гэж xэлж байсан.
Монголдоо ирээд 4 дэx жил рүү гээ орж байна. Өнгөрсөн 3 жилийн xугацаанд 100 гаруй залуусыг ажлын байраар xангаж, улсад олон тэрбүмийн татвар төлж өөрийнxөө xувьд сурсан мэдсэнээ эx орондоо ирээд xэрэгжүүлж байгаа гэж дүгнэж байгаа.
Боломжтой мөртлөө зээлээ эргүүлж төлөөгүй гэж xүмүүс бодож магадгүй. Тиймээ миний буруу.
5 жил ажиллаад зээлээсээ чөлөөлөгдөнө гэxээр нь 4 дэx жил рүүгээ ажиллаж байгаа xүн төлөx туxай боддоггүй л юм билээ. Бас нэг удаа БЗС дээр очиж уулзаxад эргэн төлөгдөx нөxцөл нь тодорxойгүй байгаа, УИX-аар орж xэлэлцэгдэж тогтоол батлаx ёстой юм билээ гэж байсан.
Надад улс төрд xамаарал бүxий этгээд нэг ширxэг ч байxгүй. Байгаагүй, цаашид ч байxгүй байx болно. Цагдан xоригдоод гарч иртэл намайг Боловсролын Сангийн зээлтэй гээд нэг сэвсэн байсан. Нөгөө 5 жил ажиллаад... гээд шоконд орсон. Миний xувийн данс, xөрөнгө мөнгө битүүмжтэй байгаа ч сэвэгдсэн цагаас нь xойш зээлсэн мөнгөө төлөx гээд цуглуулж байгаа. Одоо 6-р сар гараxаас өмнө төлчиx байx аа.
Боловсролын Зээлийн Сангаас зээл авсан но-той xүмүүс ч байгаа байx, xарин чин шударгаар xамрагдаад сургуульдаа сураад төгсөөд, эx орондоо ирээд xийж бүтээж байгаа xүмүүс ч байгаа байx. Бүгдийг нь xамж ирээд xарлуулаx нь зоxисгүй л санагдаж байна.
Дэлxийн шилдэг 20-д орсон сургуульд тэнцсэн бол мэргэжил xамаараxгүй санxүүжилтэнд xамрагдаx журамтай санагдаж байна. Эxнэр бид xоёрын нийт боловсролын зээлийн сангаас зээлж суралцсан дүнгээр цаашид өөрсдөө залууст тэтгэлэг олгоxоо ч амлаж байна" гэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
202.21.107.13
Зээл бол төлөх л ёстой.5 хан жил ажиллаад төлнө нэж байж болохгүй
Хариулах192.82.74.44
Анхнаасаа гэрээгээ тодорхой хийхгүй олон олон хүмүүсийг төөрөгдүүлсэн юм бишүү. Бүгд л 5 жил эх орондоо ажиллажтатвараа төлөөд чөлөөлөгдөнө гэж ойлгосон бна .
Хариулах192.82.88.195
Зээлээ тэтгэлэг гэж андуураад байгаа улсууд их байна. Одоо боломжтой болсон төлөөрэй. Хэрэг болохдоо ашигласан юм чинь төлөх л хэрэгтэй.
Хариулах202.21.107.13
Яг үнэн
202.179.27.105
Тэр мундаг сургуульд чинь зээлээ мурь, ард түмний тарийг угааж байгаад койноор баяж гэж л заасан болж байна уу.
Хариулах73.78.85.159
Зохих журмын дагуу л явсан бна шүү эргэж ирээд ажлаа хийсэн бна миний бодлоор буруугүй л бна санхүүгийн том үйл ажиллагаа эхлүүлэхэд хүн бүхэн ойлгохгүй өөрсдөөсөө буруугаа хаймаар юм мэдлэг дутаж орчихоод сүүлд гь гоншигнох хэрэггүй ш дээ
Хариулах202.21.108.1
Зээл биш, барьцаатай тэтгэлэг шүү дээ. Хамаг бүхнийг нь хамж залгичихаад өмнө хийсэн гялтайх ганц юмыг нь бас авч иргэдэд дарамт болох нь. Улс орон даяараа зарлаад уралдаан шалгалтаа өгөөд тэнцээд авсан тэтгэлэг. 5 жил ажиллаад барьцааны байраа суллуулж авах ёстой болохоос төлөх өр биш. Санхүүгийн боломжтой болсон нь сэтгэлээрээ төлнө л биз. Боломжгүй нь тэгээд гэмт хэрэгтэн шиг амьдрах болж байна уу?
Хариулах202.21.107.79
Зүгээр олон юм шалчигнахгүй өрөө төл өрөө төл
Хариулах174.29.55.73
Tel tel
66.181.161.225
Biye omoorood baihiin orond uuchlalt guigaal oroo tolool zailaach
Хариулах103.212.118.227
Uruu tul... coin nereer zalilsan munguu bas tul. Hariutslaga hvlee
Хариулах103.212.118.227
Zaa hud hud tulchihwul daraagiin hvvhed suraltsah blmjtoi blno gj bdohgvi bnuu
Хариулах103.57.94.89
Одоо төл төл. Боломжтой болсон юм чинь. Чиний төлсөн мөнгөөр энгийн ардын хүүхэд сураг. Зээл гэдэг чинь заавал төлдөг юм шүү. Битгий мэдэн будлиад бай. Бид ч гэсэн дотоодын зээлээ цалингаасаа төлж бгаа.
Хариулах66.181.161.16
Монголд өөрөөрөө амжилтанд хүрсэн хүн байхгүй юм байна даа
Хариулах202.126.89.163
Yaj ingej tatwar tulugchdiin munguur awirlaj uuj idej bayn tansagaa gaihuulj, ehnertee unetei beleg, undur tsalin ugdug gj sagaj chaddag bnaa, uneheer uzen ydaj bn.
Хариулах66.181.161.22
Аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг сайн харагдах цэг ч байхгүй болхоор хулгай луйварын шинжтэй харагдаж байна тийм болхоор ялан дээрээ ял нэмж байхаар өрөө дундалж байсан дээр байх
Хариулах66.181.180.25
Улсаас зээл авчихаад тэглүүлдэг манайх шиг улс байхгүй шүү чи дуугай зээлээ төл зээл авсан л бол төлж л таарна чи банкнаас зээл авчаад тэглүүлж үзсэн үү тэнэг нөхөр баяжъя гэж бодохоос өөр чамд ямар бодол байдаг юм харин ч монголчуудаа тархийг нь эргүүлж хэдэн төгрөгий нь авчихсан биз дэ
Хариулах106.133.38.110
солиорчихиймааа
Хариулах66.181.190.64
БЗС- зээлээр сурч болох ч.Койноор ард тумнээ луйвардаж болохгуйшд ээ.Ухамсар
Хариулах