Засгийн газрын 5 Ш хөтөлбөрийн хүрээнд хууль бус олон асуудал илчлэгдэж байна. Тэдгээрийн дунд ШИЛЭН ажиллагаа бол ёстой иргэдийн эгдүүцлийг төрүүлж, бухимдуулж, жагсахаас аргагүйд хүргэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сангуудын мэдээллийг ил болгож хэн нэгний мууг үзэх гээд байгаа юм биш. Үүнийг иргэд мэдэх ёстой... ...Яагаад гэвэл мэдэж байж засна. Ямартай ч сан байх нь зөв байх. Сан нь ил тод, хүртээмжтэй байх ёстой. Сан лоббигоор ажилладаг байж болохгүй. Шударга, шалгуур нь ойлгомжтой байх ёстой” гэж хэлсэн.
Үнэхээр аливаа салбар, үйл ажиллагааг дэмжих САН байх хэрэгтэй. Гэвч тэрхүү САН нь өнөөдөр САНХҮҮГИЙН АЛУУРЧДЫН НУУЦ хадгалах газар болчихсоныг монголчууд нийтээрээ мэддэг боллоо.
Харин яг одоогоос Засгийн газар жагсагчдад анхаарахаас илүү нээлттэй болсон сангуудын мэдээлэл, илчлэгдэж, ил болоод байгаа хууль бус үйлдлүүдийн эздэд хариуцлага тооцох нь чухал.
Мэдээж эхлээд том хулгайчууд буюу Хөгжлийн банкны шүүх хурлаар буруутнуудад хуульд заасан ялыг оноож, хохирлыг барагдуулах, Нүүрсний гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн, цагтаа Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ЗТХ сайд, ТНБД, аймгийн Засаг даргаас эхлээд бусад төрийн байгууллагын албан тушаалтнуудыг хамарсан 124 хүний асуудлыг ч эцэслэн шийдвэрлэх ёстой.
Банкнаас эхлээд уул, уурхайн бүтээгдэхүүний хулгай, САН-гуудыг тоносон дээрэмчид гээд бүгдтэй хариуцлага тооцсон цагт өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар тогтворгүй байх гол шалтгаан болсон хамтарсан авлигын багийг хуул. Тэгж гэмээнэ энэ удаагийн Засгийн газар Авлигатай тэмцэж чадсан гэгдэх биз. Тэгж гэмээнэ дараагийн сонгуульд ч МАН-д итгэх биз, энэ ард иргэд.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
59.153.115.176
БЗС ын 96 хувийг МАНыхан, 4 хувийг АН авсан бна. Гантөмөрийг боргохынхоо хажуугаар МАН дүрэм журмаараа зээлээ төлвөл гоё л бна.
Хариулах