Аль эрт ард түмэн хүсч, шаардаж байхад ийм шийдвэр гаргасан бол МУ-ын эдийн засаг ингэж доошоо орохгүй, ард иргэдийн амьдрал ч “УЛ” руу уруудахгүй байлаа.
Өрхийн бодит орлогыг бууруулж буй зүйл нь үнэндээ бол үнийн өсөлт. Зах замбараагаа алдсан энэ өсөлтөд нэрвэгдээгүй, өртөөгүй нэгэн үнэндээ байхгүй... 2019 онд үнийн өсөлтийн 60 хувь нь импортын бараанаас үүдэлтэй байсан бол одоо импорт, дотооддын үйлдвэрлэл хоёр яг тэнцэж байгааг эдийн засагчид хэлж байна.
Эдгээрийг өгүүлэхийн учир нь Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Банкны салбарын реформ, гадаадын банкийг Монголд оруулж ирэх хууль эрх зүйн орчныг УИХ баталж өгсөн. Энэ чиглэлээр нэлээд шуурхай ажиллаж, гаднын банкийг оруулж ирэх, өрсөлдөөн бий болгох, шинээр мөнгө татах зүйлийг эрчимтэй хийх ёстой” гэж хэлсэн.
Өнөөдрөөс яг 7 жилийн өмнө "Гадны банк оруулж ирж шударга өрсөлдөөнийг би болгоно. Ард иргэдийн амьдралыг сайжруулна. Монгол Улсын банкуудын монофоль үйл ажиллагааг хумина” гэхээр банкны эздийн захиалгаар тэднийг цээжээрээ хамгаалдаг байсан эдийн засагчид эхнээсээ ийнхүү гар өргөөд эхэлчихлээ.
Тэгвэл аль эрт, улс орны ч тэр ард иргэдийн амьдрал ч тэр хэлгээрээ хэвтэхээс өмнө ингэх байсан юм. Ард иргэд ядуу тарчиг байдлаар 30 гаруй жилийг үдсэн учраас өнөөдөр ядуусын эгнээ рүү хүссэн хүсээгүй маршилж байна. Тэгээд ч улстөрчдийн энэ хийж буй үйлдлийг харахаар “Ард түмнийг ядуу байлгах хүсэл, сонирхолдоо дэндүү автаж, хөтлөгдөж байж” гэж харагдаж буй юм.
Юутай ч эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ийнхүү гадаадын банкийг оруулж ирэхийг чухалчилчихлаа. Ардын амьдралд “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж банкны зээлийн хүүнд дарлуулсан зон олны нуруу тэнийж мэдэхээр болоод явчихлаа.
Гэхдээ аль эрт л ингэх байсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна