Ард түмний амьдрал хэцүүдэж “Улныхан”-руу маршилж байна. Үүний нэг нотолгоо бол өнгөрсөн 7 хоногт “Цалингаа нэмүүлнэ” гэж жагссан урлагийнхан.
Тэд салбарын сайдтайгаа уулзахыг хүсч Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт цугларцгаасан. Тэр үед Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга “Бид өнөөдөр уранхай ноорхой хувцас л өмсөөгүй болохоос аль эрт гуйлгачин болчихсон шүү” гэсэн. Гавьяат худлаа хэлээгүй ээ. Урлагийн тайзнаа өөрийнхөөрөө, ёстой бор зүрхээхээ яваа тэд хэзээ ч худлаа хэлдэггүй юм.
Тэгээд ч урлагийнхан л жагсаж тэмцэж байгаа юм биш. Тэдний ард өч төчнөөн гэр бүл үр хүүхэд нь бий...
Яг энэ үйл явдалтай зэрэгцэн УИХ-ын гишүүн Т.Доржханд “УИХ-ын 1 гишүүн сард 10 сая төгрөг зарцуулах эрхтэй...” гэж хэлсэн нь олны уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж, тэр тумсаа урлагийнхны ёстой л голыг нь гогдож, хор шарыг нь буцалгав.
Тэгвэл 76 гишүүн сардаа 760 сая, жилдээ 9 тэрбум 120 сая төгрөг зарцуулж байна. Гэтэл Засгийн тэргүүн хэмнэлтийн горимд шилжин ажиллахыг чухалчилж байгаа энэ үед энэ мөнгийг хэн ч хөндөөгүй нь яах аргагүй анхаарал татах асуудал.
Ард түмнээ төлөөлж тойрог бүрээс сонгогдсон гишүүдээс аль ч намын хэн нь ч яагаад энэ мөнгөний тухай ганц үг ганхийгээгүй. Яагаад вэ...
Тиймээс “Улсын төсвөөс, тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөнөөс гарч буй 9 тэрбум 120 сая төгрөгийн ядаж талыг нь урлагийн салбарынханд зориулахад хангалттай” гээд давалгаалчих жинхэнэ эх оронч их хурлын гишүүд дотор байгаа эсэхийг харцгаая.
Товчхондоо бол ардын амьдрал ийм байхад гишүүд нь ингэж тансаглаж яаж болох вэ дээ. Тэгээд ч 76 бол ганцхан сарын 10 сая төгрөгөөр дутах тийм ЖУЛ нөхөд биш шүү дээ.
Ер нь тэдний туслах нэртэй хор найруулагчдыг яагаад татвар төлөгчид бид санхүүжүүлэх ёстой гэж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
87.147.152.185
Sarangerel avgaidaa hel de
Хариулах202.179.25.189
Сарангэрэл гэж тэнэг авгай ийм муухай үг хэлээд одоо хүн толгойтой болгон энэ үгийг хэлж ярьж бичих юм. Зүгээр амьдрал улам доройтоод ядуурч байна гэж болдоггүй юм уу хэлхээс сэжиг хүрдэг юм . Гутлын уланд энэ хорвоогийн хамгийн муухай зүйл гишгэгдэж байдаг биз дээ. Энэ үгээ хэлж ярихаа болмоор юм. Ард иргэд бид өөрсдийгөө доош нь хийхээ болмоор юм
Хариулах