УИХ-ын гишүүн Г.Ганболд нүүрсний гэх хэрэгтэй холбоотой түр хороог ахалж буй. Гэхдээ түүнийг нийтийн сонсголыг хийнэ гэж хүлээх шаардлагагүй юм байна.
Уг нь дээрх сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-нд зохион байгуулах ёстой байсан. Гэвч АТГ-аас мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, хөдлөнгөөс саад учруулах магадлалтай гэж үзсэн учраас хойшлуулчхаад байгаа.
Уг нь тухайн сонсголоос нүүрсний хэрэг хэрхэн үйлдэгдэж, хичнээн хүн холбогдож, ямар нөхцөлд яваа гээд бүх зүйл тодорхой болохоор байсан.
Харамсалтай нь АТГ-ын хүсэлтээр үү, авлигад идэгдсэн хүмүүсийн шаардлагаар уу ямар ч сонсголыг чимээ үгүй болсон.
Тэгвэл түүнээс нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголыг нийтэд хүртээмжтэй байдлаар зохион байгуулна гэж хүлээх хэрэггүй аж.
Тэр бусдынхаа адил БЗС-гаас хувь хүртчихсэн суугаа нэгэн. Мань Г.Ганболд гишүүний охин Г.Уянга тус сангаас 2018 онд АНУ-ын Ливерпүүлийн их сургуульд 56 мянган ам.доллараар эдийн засгийн мэргэжлээр явжээ. Одоогоор БЗС-гийн мэдээлэлд гэрээний үүргээ гүйцэтгэж буй гэж байгаа.
Гэхдээ Г.Ганболдын охин Г.Уянга тэргүүлэх мэргэжлээр сураагүй нь анхаарал татаж байгаа юм. Харин ч бүр Монгол Улсад илүүдэлтэйд нэрлэгддэг эдийн засгаар суралцаж байгааг нь хардахаас аргагүй.
Товчхондоо, нүүрсний хэрэгт холбогдогчдоос нүүр бардам асуулт тавьж чадахгүй, БЗС-гаас бусдын боломжийг хулгайлсан хүн түр хороог ахална ч гэж юу байх вэ дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
192.82.80.218
энэ хүн шудрага бролохыг хүлээх нь бухын доодохийг нь харсаар үнэг турж үхнэ гэдэг болох байх
Хариулах