УИХ-ын байнгын хороодоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж буйтай зэрэгцэн гишүүд байр сууриа илэрхийлсээр буй. Парламент дахь намууд нэгэнтээ гишүүдийн тоог 126 байх тухайтад санал нэгтэй байгаа. Харин эсэргүүцэгчид нь ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй, эргээд тойрогтоо очих нүүргүй болчихсон нөхөд байгаа бололтой.
Уг нь Ерөнхий сайд өнгөрсөн жилийн өдийгөөс эхлээд Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцээд байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын амыг хамхиад Засгийн газрын гишүүн болгоод дуугүй болгосон. Тэднээс гадна УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, С.Ганбаатар нарын гишүүд ч эсрэг байр суурьтай байна билээ.
Гэвч тэд энэ удаа сонгуулийн чимээ ойртсон учраас дахиад л сүрийг үзүүлж эхэлжээ.
Өдгөө УИХ-ын гишүүдийн тоог нэмэх тухай асуудал яригдаж байгаа ч энэ удаагийн парламентаас цөөнгүй хүн дахин нэр дэвших эрхгүй болчихсон.
Тодруулбал, Хөгжлийн банкны болон нүүрсний гэх хэргийн яллагдагч, холбогдогчид УИХ-ын бүрэн эрхээ эдлээд “цэмцгэр” суугаа. Тэгэхээр тэдгээр гишүүдийн хувьд юун нэр дэвших, “дээлээ л нөмөрчихгүй бол...” гэчихсэн яваа.
Нөгөө талд байнга өөрсдийн хувийн амбицаа хурцалж, хэд өчнөөн удаа парламентад сонгогдсон ч төрийн болон тойргийнхоо төлөө өчүүхэн ч ажиллаж чадаагүй хүмүүсээ намууд нэр дэвшүүлэхгүй хэмээн дотооддоо ярилцжээ.
Тиймээс дээр нэр дурдсан гишүүд өөрсдийн намаас “НЭР ДЭВШҮҮЛЭХ” визээ автлаа эсэргүү байр суурь илэрхийлэх аж. Өөрөөр хэлбэл, тэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрийнхөө нэр дэвших эрхийн тасалбар болгон ашиглаж байна гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
139.5.216.214
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
Хариулах