Боловсролын зээлийн санг эрх мэдэл, албан тушаалаараа далайлгасан эрхмүүд тоносон нь ил болж байна.
Тэдгээрийн дунд Сангийн яамны 38 ажилтан хууль журамд заагаагүй 30.000-78.000 ам.долларын зээлийг боловсролын зээлийн сангаас авч, 1-2 жилийн дараа хууль бусаар хаалгасан гэх мэдээлэл.
Дээрх хүмүүсийн дунд С.Оргил 2015 онд АНУ-д Колумбын их сургуульд суралцахдаа 32.000 ам.доллар, С.Цэрэндаш 2015 онд Люксенбургийн их сургуульд суралцахдаа 32.000 ам.доллар авсан тухай дурджээ. Тэд бол тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Сэдванчигийн хөвгүүд.

Ц.Сэдванчиг нь 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2013 онд “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Засгийн газрын гишүүдээс “том толгой” гаргаж, Рио Тинто руу захидал илгээсэн гэх асуудлаас болж халагдаж явсан нэгэн.
Түүний дараа Ц.Сэдванчиг “Бридж” группын ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх захирлаар ажилласан. Товчхондоо хэн нэгнээс, бусдын боломжийг булааж, хүүхдүүдээ гадаадад сургах хэмжээний хөрөнгөгүй хүн биш гэсэн үг.
Ц.Сэдванчиг хөвгүүдээ Боловсролын зээлийн сангийн хөрөнгөөр гадаад явуулахад намын нөхөр, тухайн үеийн БШУ-ны сайд Лу.Гантөмөр тушаал гаргасан байдаг.
Мөн 2015 онд Ц.Сэдванчиг тэр үеийн Сангийн дэд сайд С.Пүрэвтэй худ ураг бололцож байх үе. Ц.Сэдванчигийн бага хүү С.Оргил С.Пүрэвийн охин П.Халиунтай гэр болсон гэсэн үг.

С.Пүрэв ч хүргэн болон худдаа зүгээр ч нэг сайн хүн болж туслаагүй нь өдгөө ил болсон.
Тодруулбал С.Пүрэвийн хамаарал бүхий “Энсада истерн” ХХК 2018 онд Хөгжлийн банкнаас 26.86 тэрбум төгрөгийн зээл авч, өдгөө чанаргүй зээлийн ангилалд оруулчихсан, төлөөгүй яваа.

Тухайн үед Ц.Сэдванчигийн том хүү С.Цэрэндаш нь Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан гээд цааш хөвөрнө.
С.Цэрэндашийн хувьд ёстой л “даргын одонд” төрчихсөн гэлтэй. Тэр 2013 онд Төрийн банкны Байгууллагын банкны газрын захирал, 2017 оноос Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет Менежмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, 2021 оноос Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, МИК-ийн ТУЗ-ийн гишүүн байсан нэгэн. Эндээс харвал, Ц.Сэдванчиг хөвгүүдээ БЗС-гийн хөрөнгөөр сургасан, Хөгжлийн банкны зээлийн асуудал гээд учигны үзүүрийг лавшруулж болох юм. Хамгийн хачирхалтай нь Ц.Сэдванчигийн С.Оргил, С.Цэрэндаш нар Монгол Улсад нэн шаардлагатай, тэргүүлэх бус мэргэжлээр сурч, төгссөн хэрнээ өнөөг хэр нь БЗС-гийн зээлээ төлөөгүй л явна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна