Номын баярыг 33 дахь удаагаа буюу тавдугаар сарын 26-28-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ, "Номын соёлт ертөнц" ТББ өнөөдөр хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, "Номын соёлт ертөнц" ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сувд болон хоёр байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Санамж бичгийн хүрээнд НЗДТГ болон "Номын соёлт ертөнц" ТББ хамтран Үндэсний бичиг соёлын өдрүүд буюу Номын баярын үйл ажиллагааг Сүхбаатарын талбайд зохион байгуулах юм. Мөн Номын баярыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах бөгөөд нийслэлийн зүгээс жил бүр баярын цар хүрээг өргөтгөх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. Харин төрийн бус байгууллагын хувьд номын баярт оролцогч нарт олон улсын стандартад нийцсэн асрыг хөнгөлөлттэй үнээр түрээслэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах юм.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ