Драмын жүжигчин Г.Отгонцэцэг:2013 онд үндсэн цалин 465466 байсан 10 жилийн дараа 2023 онд үндсэн цалин маань 766,480 болсон

Moderator
2023/05/12

Драмын жүжигчин Г.Отгонцэцэг: Эрт цагт алтан үеийн ах эгч, эмээ өвөө агуу жүжигчид, найруулагч нар маань урлаг соёлын үйлчилгээг ард түмэндээ түгээж, соён гэгээрүүлэх ажилийг улс орон даяар түгээж уйгагүй ажилласныхаа төлөө сайдын дайтай цалин авдаг байсан гэж нэгэнтээ сонсож байснаас, нүдээрээ үзээгүй ээ. Тэр үед тэр чинээгээрээ л урлаг соёлын үйл ажиллагаа, уран бүтээл нь чанартай байж, уран бүтээлчид нь үнэ цэнэтэй мэдлэг туршлагатай байж, чанартай сайхан бүтээлүүдийг төр засгийн дэмжлэгтэйгээр ар араас нь гаргадаг, бүхийл уран бүтээлд чанарын хувьд өндөр шаардлага, өндөр цэнзүүр тавьдаг байсан байх.
Ардчилал гарснаас хойш их хямрал, их захгүй мөнгөний ханшны уналт, инфляц жил жилээр, сар сараар, өдөр өдрөөр унаж, сүүлдээ одоо бараг худалч хүнд хоногийн цагаар тоологдон хэмжигдэхээр мөнгөний ханш асар хурдтай унаж байхад хот хөдөөгүй хэдэн муусайн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчид маань тэртээ хэдэн жилийн өмнө байсан байрандаа л, хаягдсан хэвээр!
Өнгөрсөн хугацаанд төр засаг маань соёл урлагийн салбарыг бүхэлд нь хаяж, яамыг нь хүртэл татан буулгаж эзэнгүй салбар болгон орхиж, гээгдүүлсэн.
Хаа очиж хэдэн муусайн уран бүтээлчид нь хоолтой ч, хоолгүй ч, ядарсан ч, шантарсан ч, гутарсан ч ажил мэргэжилдээ хайртай, дуртайдаа л үнэнчээр зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөсөөр өнөөдрийн дайтай соёл урлагаа өдий дайтай авч яваа нь үнэн!
Ашгүй 30 жилийн дараа арай хийж Соёлын Яамтай боллоо гэж аргаа барж байсан соёл урлагийнхан бөөн баяр болсон. Гэсэн ч харамсалтай нь Соёлын Яам нь мэргэжлийн урлагийнхнаа огт дэмжиж ажилладаггүй. Шаардлагатай асуудлуудыг шийдэх бус, шал өөр хувь хүний амбицтай хувийн чанартай ажлуудыг хөөж ажилладаг.
Төр засаг нь цалин нэмж байгаа нэрээр зүгээр л гурилддаг. Баримт дээр тулгуурлаж ярихад тэртээ 2013 оны 1 сараас - 2023 оны 1 сар хүртлэх 10 жилийн хугацаанд соёл урлагийнхны үндсэн цалин маань ердөө 300,000 мянган төгрөгөөр л нэмэгдсэн байх юм?!
2013 онд үндсэн цалин: 465466 байж.
2023 онд үндсэн цалин: 766,480 болсон.
ЭНЭ ДҮНГЭЭС ХЭД НЬ ГАР ДЭЭР ИРДЭГ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Гар дээр олгодог цалин нь төрөөс татаж авдаг бүх татвараа татаж авахаар, гар дээр татсан татвараасаа бага мөнгөн дүн нь ажилчдын гар дээр ирдэг. Тэгсэн хэрнээ насаараа төрд зүтгэсэн хүмүүс тэтгэвэрээ тогтоолгох болохоор төрөөс сар бүр татаж авч байгаа тэр татварын мөнгөн дүнгийнхээ хаана нь ч хүрэхгүй, бүр доогуур нь бодогдож тогтоогдох юм?!
ЭНЭ ШУДРАГА ЁС УУ?
Өнгөрсөн оны сүүлээр цалин нэмж байна гээд сүйд болцгоосон. Ажилласан жилийнх нь тоогоор хувьчилж цалин нэмж байна гэдэг нэрээр ард түмнийхээ тархиар наадсан. 12 жил ажилласан хүн 766,000 авдаг бол 76к нэмэгдэж, 2 жил ажилласан хүн 7600 төгрөгөөр нэмэгдэх жишээний... тэгээд мэдээж
*НДШ
*ХАОАТ
*ҮЭХ
*НӨАТ
гэх мэтээр татвараа авна. Буцаан олголт өгч байгаа нэртэй луйвар нь 2% өгч байгаа нэрээр хэдхэн хүмүүсийн гарыг цайлгаж хуурдаг, мал аж ахуйн системтэй...
Төр засаг минь ингэж ард түмнээ маллаж, хөдөлмөрийн мөлжлөг хийхгүй ээ!!! Ирснээсээ хойш миний анзаарсан хамгийн муухай зүйлсийн нэг бол энэ улсад хөдөлмөрийн мөлжлөг гэдэг зүйл манай төр засгаасаа аваад, соёл урлаг, сэтгүүл зүй, ер нь бараг бүх салбарт нэвширтлээ газар авсан байгааг анзаарлаа. Бүр залуужсан. Шинээр уран бүтээл хийж гарч ирж байгаа залуучууд нь хүртэл энэ луйврыг нь гарамгай сайн суралцан, хөгжүүлж байна. Тэгээд хууль үйлчилдэг газар алга!
Одоо манай мэргэжлийн урлагийн байгууллагын мэргэжилтэн, ажилтан албан хаагч, уран бүтээлчид маань үнэхээр захын жижиг байгууллагын цэвэрлэгчээс дор цалин авч байгаа нь үнэн!!!
Соёл урлагийнхан маань нэр нүүрээ бодоод иймэрхүү юман дээр тэр ыүл хэл ам хийдэггүй. Гэхдээ бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг юм шүү!!!
Ийм байдал хэрээс хэтэрсэн учир хамаг мэргэжилтэн, хүний нөөц, боловсон хүчнээ гадагшаа хар ажилд алдаж дууслаа. Амьдрахын тулд явж байгаа улсыг яалтай. Аргагүй шүү дээ...
АНУ-д сургууль төгсөж ирээд, УДЭТ - иргэж ороод анхны цалин орлоо гэсэн мэссэжээ аваад ихэд догдлолтой хараад үнэхээр ой гутсан. Анхны цалин маань 348к орсон. Арай ч үгүй байлгүйдээ гэж бодоод би энэнд итгээгүй. Бүр хүний нөөц дээрээ хүртэл орж асууж, шалгуулсан. Үнэн байсан. Тэгээд за яахав нэг иймэрхүү л дүн орох нь дээ гэж бодтол сарын сүүлийн цалин маань 278к орсон. Ийм цалингаар өнөөдөр хэн яаж амьдрах вэ?
Би 2005 онд СУИС Хөгжимт Драмын ангийг онц дүнтэй төгссөн. Мэргэжлээрээ чадах чинээгээрээ чин сэтгэлээсээ амжилттай ажилласан. 2015 - 2020 оны хооронд АНУ-д мэргэжил дээшлүүлээд, мастер хамгаалаад ирсэн. Өнөөдөр төр засаг маань ингэж л үнэлж байна. Бодит байдал ийм л байна.
Би юуны төлөө АНУ - д сургуульд сурч, боловсрол дээшлүүлж, алтан цаг хугацаа мөнгөө үрээд ирсэн билээ. Эх орноо л гэж ирсэн. Гэтэл өнөөдөр иймэрхүү байдалтай л үнэлж байна.
Монголд ингэж амьдрахаар ирээдүй, үр хүүхдийнхээ төлөө буцаад явдаг ч юм бил үү гэж боддогоо нуух юун. Учир нь надтай адил гадаадад сургууль төгсөж ирээд, Монголд амьдрах аргагүй болохоор гэр бүлээрээ буцаад гадагшаа явж байгаа асар олон мэдлэг боловсролтой сайхан залуу боловсон хүчингүүд зөндөа байна. Тэднийг буруутгахгүй, зөвтгөдөгөө нуух юун!
Манай Соёлын салбарын мэргэжлийн урлагийн байгууллагын нийт 7000 хүрэхгүй мэргэжилтэн, ажилтан албан хаагч, уран бүтээлчид байдаг. Тэдний асуудлыг шийдэж ядаад байх хүндрэлтэй зүйл байхгүй л байлтай.
Эдгээр хүмүүс зүгээр мөнгө нэхээгүй, өөрсдийн хийж бүтээж буй ажил хөдөлмөрөө үнэлүүлэхийг, цаг үетэйгээ хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж амьдрахын тулд хөдөлмөрөө шудрагаар үнэлүүлэхийг л хүсч байна!!!


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.41
    2023/05/14

    Г.Отгонцэцэг яг л амьдралынхаа үнэн зөвийг ярьж байгаа учир Соёлын Яам юу ч хийхгүй байгаа юм. Миний дүү сайн жүжиглэдэг тул гадаад явбал дээр юм болов уу, яадаг юм болдоо.

    Хариулах
  • 66.181.161.187
    2023/05/12

    Үнэн шүү дээ ажилтай байгаад ч ядруу байна шүү дээ яаж амьдрах юм бэ.

    Хариулах
  • 68.146.196.108
    2023/05/12

    Ene huuhend nemegdsen tsalin n ihedsen bna! Chi bytsaj ameriktaa ochij biee unelsen n deer yum bnoo ygaasaa tsalingaaraa amidarch chadkuigees hoish

    Хариулах
    • 192.82.74.31
      2023/05/13

      Xvnii xeleer xutsdag gulug shv chi..

  • 66.181.186.129
    2023/05/12

    Урлагынхан халтуур хийж өчнөөн олдог хүмүүс шүүдээ даэр нь энн цалин байхад бологүй яахавдээ Сарын 500000 мянгаар эмээ аваад дээр өүх зардлаа нэ эхээр ёстой хүрэхгүй байгаа юмдаа

    Хариулах
  • 192.82.65.50
    2023/05/12

    Төрийн алба бас ийм цалин авдаг. Эд нараас ялгаатай нь баярын халтуур байдаггүй бөлгөө

    Хариулах
  • 103.254.123.125
    2023/05/12

    Yanhandaj l heden um olj bj dee zailuul

    Хариулах
    • 66.181.161.22
      2023/05/12

      Чмюиний хэлж бичиж байгаа бүх юмыг бүртгэж авдаг гэдгийг санаж бай. Наад IP хаягаар чинь хаяг байршил гээд юм бүхэн чмнь ил шүү. Тэглээ ч хон яаж амьдрахыг заадаг чи хэн юм