Хамрын хийдийг зоригсдын хөл хэзээ ч татрахгүй. Тэнд дэлхийн энергийн төв байдаг учраас тэр.
Говийн догшин хутагт Дулдуйтын Данзанравжаатай салшгүй холбоотой тэр нутагт, тэр тусмаа Хамрын хийдэд яг л энэ үеэр сайхан бүхний эхлэл хэмээгддэг сакура ч бас цэцэглэдэг учраас харахыг хүсэгсэд олон.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Аялал жуулчлал бол зөвхөн нэг яамны асуудал биш. Үндэсний нэгдмэл үнэт зүйлтэй холбоотой, салбар хоорондын цогц асуудал. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлаж аялал жуулчлал хөгжих учиртай. Төр, хувийн хэвшил нэгдсэн маркетинг, брендингтэй байх нь чухал” хэмээсэн нь ч бий.
Тэгвэл аялал жуулчлалын нэгэн бүс нутаг Хамрын хийдэд анхаарал тавихгүй бол үмхийрч илжирч мэпдэхээр байна.
Товчхондоо бол аялал жуулчлалыг утгаар нь хөгжүүлж, жуулчдыг татаж, Монгол Улсын эдийн засгийг сэргээх нэгэн хөшүүрэг гэж буй яг энэ цаг үед Хамрын хийдийг зоригсдод хамжаарга хэрэгтэй байна гэсэн үг.
Хамрын хийдийн нэгэн чухал хэсэг буюу “Мөөм хад”-ыг хүмүүс ёстой л бузарлаж байна гэж хэлж болно. Мөөмнөөс сүү гарах ёстой” гэх бодолдоо хөтлөгдөн бодож сүү өргөдөг байх. Гэтэл хамаа намаагүй цацсан сүү нь холоос харахад сүүн зам татуулсан байх ч ойртоод очихоор гашилсан сүүний эвгүй үнэрт мансуурах нь холгүй болж ам хамраа дарж боохгүй бол горьгүй болсон байх жишээтэй.
Уг нь ус, цус, сүү гурав амьдралыг тэтгэгч хэмээдэг. Тэр тусмаа сүүг газар асгадаггүй, усанд дусаадаггүй. Сүү тараг, айргийг санамсаргүй асгавал “Амны хишиг барагдана” хэмээж тэргүүндээ хүргэж “гэмээ цайруулдаг” дом хүртэл хийдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр дэлхийн энергийн төвийг ингэж бузарлаж байна.
Тиймээс дэлхийн энергийн тав хэмээдэг Хамрын хийдийг онгон дагшин ариун хэвээр нь байлгамаар байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
66.181.161.98
Яг тийм шүү маш догширсон бна архи сүүгээ болиод Арвай тарваган өргөмөөр юмаа ядаж үр нь ургана
Хариулах202.21.107.26
Битий гуц! Сүүг гол ус нуур руу хийхгүй бол яасанч яадгийн!!
Хариулах202.9.41.0
Delgersaihani tsunh barigchdaar duuren Dornogovi aimag .hamtiin hiidiin tohijilt.00.hoolni gazar.aylal juuchlaliin ymarch standartgui.elsend daragdsan.zam n gj tam.Yasan idej hanadgui humuus ve.Heden oron suuts barij zarj bgaag n Sain.mundag gishuun gj yritsgaah uom.Naadah chin eeriin biznesee hiij bga.Aylagchid ch gesen elsend daraastai.huuchinaar aa bn gj helj bn.AZD.tuunii orlogcho zaluu chadvartai huneer taviach.Ereenii 4 odtoi buudlaas unetei evderhii geree unelj gd fs tavisan bn.ZD n chadvargui bol ajlaa egeech.Turd heden jil ajillasan.ymar 2 tom ajil hiisenee tailan tavi.152 gishuun demjine gd hural hiine de.152 iig buu demjeerei.
Хариулах103.80.211.63
Яг ярих ёстой сэдэв мөн шүү. Саяхан зориод очиход тийм дүр зураг байсан шүү. За тэр ОО- н асуудал үнэхээр хүнд байдаг шүү. Тэр Сайншандын засаг дарга гэж амьд мануухай байна уу ??? Угтах хаалганы ойролцоо байрладаг 00 болон эргэн тойрны хог гэж аймаар 2. Очоод нэг хараад хүмүүс ээ явуулж цэвэрлүүлээч ээ. Ямар нүүр нь шир болсон хүн бээ. Үнэхээр нүд халтирч байдаг шүү
Хариулах103.229.122.85
Za twr yqhwee zugeer noiliin asyudaliig shiideed amraltuud irsen humuusiin tojigiig ariutgaliin bodisoor ugaachdag tiim l bolgomoor bga ymdaa. Baigal delhii nsaihan ch amraltiin gazar n zawaan shuu
Хариулах202.179.13.130
Биологичид Хамрын хийдээр очиод тэр сакура гээд байгаа мод нь Монгол говь тал хээрээр ургадаг буульсуу Японы сакура юу гэдгийг тогтоочмоор хэсэг бүлэг этгээдүүд түүхийг гуйвуулаад байх шиг
Хариулах202.126.89.22
Сайхан газар оронд тийм юм болсон бна лээ. Мөөмөө цэвэрлэхгүй бол дулаараад ирэхээр муухай үнэртэй ялаа шавсан газар болохоор болжээ
Хариулах