Эмнэлэг, эрүүлжүүлэх хоёрт дараа дахин үйлчлүүлээрэй гэх үдэлт хамгийн тохиромжгүй гэдэг.
Тэгвэл өнөө цагт эмнэлгээр дараа, дахин үйлчлүүлээрэй гэх үгсийг хэрэглэхээс аргагүй болжээ. Учир нь, эмнэлгийн орчин ариун байх ёстой гэдэг асуудал ул болж, иргэд хэвтэхдээ байсан өвчнөө эдгээж, илаарьшуулсан ч гэр бүлдээ элдэв нянгийн халдвар тээж очих нь энүүхэнд болж, С.Чинзориг сайд аа.
Энэ нь эмнэлгийн орчинд хэрэглэгдэж буй хөнжил, гудас зэрэг ахуйн зүйлстэй холбоотой бөгөөд тэдгээрийг ариутгадаггүйгээс нян, бактериар дамжсан халдвар нийгмийн эрүүл мэндийн эсрэг харанга дэлдэж байна.
Өвдөөд очсон иргэд өтгөн, шингэн ялгадас, цус, нөжний толбо болсон гудас, хөнжлийг өмнөх хүний хэвтрийн халуун арилаагүй шахам байхад л өөрсдийн цагаан хэрэглэлээ дэвсэхээс аргагүйд хүрдэг талаар ярьж байна.
Харамсалтай нь тэд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэх гэж байгаа болохоор гэдэг хүлээсээс болоод гомдол мэдүүлж, хөнжил, гудасных нь бохир завааныг хэлж чадалгүй хэлээ хазаад өнгөрдөг. Гэвч тийн хэлээ хазаж, дуугүй өнгөрдөг цаг үгүй болжээ. Иргэн та чимээгүй өнгөрсөөр эмнэлгүүдийн ариун орчин үгүй болж, тэр хэрээр нян бактерийн үржил, мотиваци өөрчлөгдөж, монголын эрүүл мэндийн салбараас хурдан хөгжиж, эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг үр дагавар нь ч ноцтой болж байна.
Уг нь ДЭМБ-аас эмнэлгийн орчин 95 хувийн бохирдолтой байдаг гэж тогтоосон байдаг. Гэтэл манай улсын эмнэлгүүд дээрх зөвлөмжийг мэддэг хэрнээ огт ариутгал халдваргүйжүүлэлт хийхээ больсныг салбарын сайд С.Чинзориг та мэдэж байгаа биз дээ.
Ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүйн улмаас хичнээн төрлийн өвчин эмгэгийг иргэд тээж, түгээж байгаа талаарх судалгааны ажлуудын тайлан ч гарчихсан байна. Салбарын тань “хурган” дарга нарын шүүгээнд шороонд дарагдахаа шахсан тэрхүү тайлан мэдээтэй танилцаж, нийтийн эрүүл мэндийн эсрэг ажиллаж буй хүмүүстээ хариуцлага тооцож, эмнэлгийн орчны ариун байдлыг сэргээсэн нь дээр байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
122.201.24.43
Амралт сувлалч яалгаагүй хүн л очиж байгаа шүүдээ яадаж зуний дулаанд хөнжил гудасаа гадаа гаргаад эргүүлж тойруулж бсймаар санагдаад байдаг хэлбэл хөөх биздээ хүлээж авах сэтгэлтэй хүн байхгүй
Хариулах66.181.187.229
1 р эмнэлэгийн 2 давхарын ариун цэвэрийн өрөө
Хариулах59.153.115.205
Zavaan gazaraa sain ariutga toroh emneleg ugaasaa zavaan bean shte
Хариулах