​ Хүнсний аюулгүй байдал ба Үндэсний аюулгүй байдал

Moderator
2023/05/09


Муудсан махыг өнгө оруулж, амт үнэрийг нь дарж дахин боловсруулж байгаа бичлэг өнгөрөгч амралтын өдөр цахим орчинд тарж, иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрэв. Арга ч үгүй юм. Хятад эзэнтэй гэх энэ компани хэнд, юунд найдаж ийнхүү авирлана вэ.

Тус компани 2022 оны 6 дугаар сард бас ийм ноцтой асуудал гаргасан тул  эрхийг нь цуцалж, лацадаж байсан гэдгийг албан эх сурвалж хэллээ.

Тэгэхээр жирийн нэгэн иргэн Дорж, Дулмаа нар ийм зүйл хийж зүрхлэхгүй. Тиймээс  нэлээд өндөр албан тушаалтан эл хэрэгт орооцолдсон байж таарна. Ингэж хардахаас ч аргагүй.

"Үүлэнгөү" гэх компани Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн

3.4.4. Эдийн засгийн аюулгүй байдал,
3.4.8. Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал
3.4.10.  Хүнсний аюугүй байдал ... гэсэн  заалтуудыг  тус тус зөрчжээ.
Иймд тус хуулийн  20.1.-д  зүйлчилснээр “Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ”

"Үүлэнгөү" компани Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 заалтыг ийнхүү зөрчсөн тул  зохих шийтгэлийг нь  өгч, махны бусад үйлдвэрүүдэд сургамж болгох учиртай.

Тэр тусмаа мах бол монголчуудын хэдэн зууны турш хэрэглэж ирсэн хүнсний гол бүтээгдэхүүн. Махгүйгээр монголчуудыг төсөөлөхийн ч аргагүй.

Тиймээс "Үүлэнгөү"-д хатуу хариуцлага тооцож, дахин ийм алдаа завхрал, гэмт хэрэг гаргах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн нөхдийг ч бас илрүүлж хамтад нь  шийтгэж олон түмэнд зарлах учиртай.

Товчхондоо бол Хүнсний аюулгүй байдал бол ямар ч улсын Үндэсний аюулгүй байдал. Тиймээс маш хатуу чангаар шийтгэх учиртай. Тэгээд ч гадны компаниудад хүнсний үйлдвэр, тэр тусмаа мах, сүүний үйлдвэр ажиллуулах эрх өгч байгаа нь Монголын нэгэн завхрал, маш том алдаа юм.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.38
    2023/05/10

    Хурэлсүхийн төрсөн дүү Ч.Улаантай нийлж махны квот хятдуудад зарж байна гэлцээд л байсан. Монголыг энэ олон жил дампуурал, үхлээс мал аж ахуй нь аварч ирсэн түүхтэй юм шүү. Зуд зулагтай гэж ардын сайхан үг байдаг даа.

    Хариулах
  • 202.55.188.108
    2023/05/10

    Deer n MAN iin tom hulgaich bga.Engiin irgen iim uom hiivel uje shorond orson.Yasan ichdeggui.es zuigui.idehees eeriig medehgui hulgaich deeree zalsan bn ve.Togtohsuren.Chinz orig.Bolorchuluun gd ymar ch chadvargui .hudalch yaj said darga hj bn.Bur deerees n zailuulmaar bn.6.4 jil huleeseer MU dampuurch duuslaa.

    Хариулах
  • 139.5.217.129
    2023/05/09

    Хүнсний аюулгүй байдал Монголын аюулгүй байдал болчихоод бна шүү Хүнсээ хятадад бариулах хэрэггүй шүү Махаа өөрсдөё бэлтгээд болоод ихсэн юм болох байлгүй Тэр өмхий махаар ашиг ологсдыг ил гаргаж хатуу арга хэмжээ аваач Монолд төр гэж байхгүй болохоор ингэж даварч баыгаа юм шүү дэ Ноднингийн Хэл ам болоход эрх нь цуцлагдсан гэх Гэтэл ажиллаад зргсож байна Төр мэдээгүй байна гэх юм Төр гэж жүжиглэхээс өөр ачир дээрээ хоосон юм бна да

    Хариулах
  • 66.181.191.180
    2023/05/09

    Өөгшүүлээд хамгаалаад бдаг дарга бгаа учраас хэнээс ч айхгүй ийм зүйлээ хийж бна Хэн бэ? Гэдгийг тогтоо

    Хариулах