ГЕГ-ын даргын тушаалаар гаалийн албан хаагчдын ажиллах хуваарь, томилгоог нээлттэй, ил тод, шудрага болгох ажлын хүрээнд Замын Үүд болон Улаанбаатар_хот дахь Гаалийн газрын албан хаагчдын ажлын хуваарь, томилгоог энэ оны 4-р сарын 01-ээс эхлэн цахимжуулж эхэллээ.

Өмнө нь хуваарь, томилгоог 15 хоног болон нэг сар тутамд тухайн байгууллагын газар, нэгжийн удирдлагын шийдвэрээр гараар хийдэг байсан. Энэ нь гаалийн албан хаагчдын тэгш, нээлттэй ажиллах нөхцөлөөр хангахгүй байх, дарга удирдлагын ашиг сонирхлыг дагуулдаг гэх асуудал нэлээдгүй гардаг байсан юм.

Цахимжсанаар 15 хоног, сар тутам хийдэг улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч , бичиг баримт бүрдүүлэлтийн байцаагч, зөрчлийн албаны байцаагч гээд бүх чиг үүргийн алба хаагчдын хуваарь хэн нэгэн дарга, удирдлагаас хамаарахгүй нээлттэй, ил тод болж байна.

Цахимжуулснаар албан хаагчдын хяналтын бүс, терминалд ажилласан давтамж, ажлын цаг ашиглалт болон тодорхой үзүүлэлтүүдээс хамааран програм автоматаар хуваарилдаг болж байгаа юм.
Цахимжуулах ажлыг ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газар, Хяналт, бүрдүүлэлтийн газар, Мэдээллийн технологийн газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид гаалийн байгууллагын бүх харьяа газар, хороодын ажил үүргийн хуваарь, томилгоог цахимжуулна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна