Гаалийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэс, Сургалтын төвөөс гаалийн байгууллагын хүний нөөцийн бүрдүүлэлт, төлөвлөлтийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд Дотоод хэргийн их сургуулийн Эрхзүй, нийгмийн ухааны сургуулийн I, II, III, IV түвшний 400 гаруй оюутнуудтай “Гааль – эрхэм алба” сэдэвт уулзалтыг өнөөдөр (2023.05.05) зохион байгууллаа.

Уулзалтаар гаалийн байгууллагыг төлөөлж, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ж.Баясгалан гаалийн байгууллагын эрхэм зорилго, үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын талаар, ГЕГ-ын Сургалтын төвийн багш, Гаалийн улсын ахлах байцаагч Л.Олонбаяр гаалийн байгууллагын ажлын байрны сонгон шалгаруулалт, мэргэжлийн индексийн тохируулга, гаалийн хэргийн сургалтын талаар тус тус товч танилцуулга мэдээлэл өглөө.
Мөн оюутнуудын сонирхсон асуултуудад хариулт өгч, санал солилцон, төгсөх ангийн 97 оюутнаас гаалийн албанд ажиллах сонирхол, хүсэлтэй эсэх талаар судалгаа авсан байна. Уулзалтын төгсгөлд нийт оюутнуудад сургуулиа амжилттай төгсөн, гаалийн албаны сонгон шалгаруулалтад амжилтай оролцохыг хүслээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна