“Шаардлага хангахгүй шугам тавьсан аж ахуйн нэгж, хүлээн авсан албан тушаалтнуудыг шалгуулна” гэж нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр хэлж буй сонсогдов.
Зөв, зүйтэй. Яагаад гэвэл Улсын онцгой комиссын нөхдүүд өнөөгийн Улаанбаатарыг түгжирч тагжрахад, ус нь зэвтэй, дулаан тог цахилгаан нь тасалдаж, тэр тусмаа орон сууц худалдан авсан иргэдийн эрх алхам бүрдээ зөрчигдөж, улмаар эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөхөд голлох байр суурийг эзэлсэн гэхэд дэгстсэн болохгүй.
Хэрэв УК-ынхон мэргэжлийн талаас нь ёстой нам шалгадагсан бол өнөөдөр усны цоргоноос нь зэвтэй ус гоожихгүй, оршин суугчдын гэдэс ходоод өвдөхгүй, тог цахилгаан нь массалж айлын хөргөгч, зурагт шатахгүй, лифтен дотор нь хүүхэд, хөгшид муурч унахгүй байх байв.
Тийм дээ ч Нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр “Стандартын бус ус дамжуулах хоолой, орон сууцны хорооллын доторх шугам сүлжээ, тоноглолыг солих арга хэмжээг даруй авах шаардлагатай” гэсэн хэрэг. Тодруулбал ХУД-ийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханбогд”, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 25 мянган хүн амьдардаг 20 орчим хороололд дээрх зөрчил түгээмэл байгааг хэлэлцэцгээсэн.
Улсын комиссынхон Улаанбаатар хотын хөгжилд энэ мэтээр чөдөр тушаа болж, эдийн засгийг ямх ямхаар доош нь чангааж байгаагийн нэг илрэл энэ. Мөн УК-ынхон хүлээж авсаны дараа барилгын давхар нь 1, 2-оор өндөрсдөг байдал ч газар авах хандлагатай байна гэж олны зүгээс шүүмжилсээр удаж байна.
Товчхондоо бол Улсын комиссынхныг шалгавал ёстой уг углуургаар нь бүр 5-10 жилийн өмнөхөөр нь хөөж шалгаад ОНЦГОЙ хариуцлага тооцох хэрэгтэй.
Тэгж гэмээнэ ард иргэд эрүүл, аюулгүй орчинд аж төрж, эрхээ бүрэн эдэлнэ. Тэгээд бид чинь Монголын бас нэгэн баялаг шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
202.126.92.98
Энгийн нэг жишээ: Цэнгэлдэх хүрээлэнгийн ард нэг орон сууц хот төлөвлөлтгүй баригдаад түүнийг нь хүлээж авсан. Мөн усан парк гээд зөвшөөрөл авсан газар одоо орон сууц бариад наассн
Хариулах