Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нэгэнтээ “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, газрын наймаа, төрийн тендерүүд, Хөгжлийн банк, ЖДҮ, Нүүрсний хулгай зэрэг асуудалд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцсон. Тэд өөртөө болон гэр бүл, хамаарал бүхий этгээдүүддээ давуу байдал олгосон нь төлөөлж буй сонгогчдынхоо эрхийг хязгаарлаж, тэдний боломжийг хулгайлсан... Засгийн газраас эдгээр албан тушаалтнуудын ноцтой баримтуудыг ил болгож, авлигын эсрэг тууштай тэмцэнэ” гэсэн.
Мөн 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “5Ш” ажиллагааг эхлүүлээд байгаа.
Олон жил бугшсан энэ асуудал нэг мөсөн нэг өдөр шийдэгдчихгүй, авлигатай тэмцэнэ гэдэг өөрөө өөртэйгээ тэмцэж буйгаас ялгаагүй гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан.
Тэгвэл ихэнх гишүүд энэ үгэнд нь эмзэглэж явдаг гэх “ШИВНЭЭ” бий бөгөөд ил хэлсэн нь өнөөдөр С.Бямбацогт гишүүн.
Тэрбээр “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэг шиг “Авлигачид авлигачдыг барина, илчилнэ гэдэг болж” гэсэн нь олон нитийн сүлжээнд нэлээд газар авч зарим нь түүнийг “Шулуухан хэллээ...” гэсэн бол нэг хэсэг нь “Засгийн тэргүүнтэйгээ тэрсэлдээд эхэлж...” гэв.
ЖДҮ-д шургалсан, концесс, тендерт нөлөөлж авсан гэх зэргээр олон асуудалд холбогддог ч тэр эцсийн дүндээ “цагаадсан”, “ялсан”, “буруугүй” гэх баахан бичиг багсайтал нь үзүүлдэг түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 онд огцруулахад гол дүрд нь тоглож байж намынхандаа зэгсэн үнэлэгдсэн гэдэг юм билээ.
Товчхондоо бол тэрбээр энэ удаад шүд зууж байгаа бололтой. Учир нь тэр өмнө нь ч “Миний ах дүү төрийн байгууллагад ажиллаж болохгүй юу...” гэгэсэн өнгө аястай зүйл хэлж байсан нь ч бас ТЗасгийн тэргүүнтэйгээ үзэлцэхэд бэлэн нөхдийн нэг гэж харж буй ч биз.
Тэгээд ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олон гишүүн, улстөрчид огтхон ч таалагдахгүй байгаа нь чин үнэн шүү дээ.
Сануулахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар ч бас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарынхаа эсрэг үйл ажиллагаа явуулж ургаа модыг утгаар нь угаар нь булгаж булга татаж олон түмний дургүйцлийг хүргэж, тэмцэж босох хэмжээнд хүргээд байгаа шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
66.181.161.179
Энэ нөгөө 30 гэр бүлийн нэг шүү дээ.
Хариулах