Найр найрын дундаас хамгийн халуун дотно, билэгдэл төгс нь хурим гэдэгтэй хэн ч маргахгүй. Сүүлийн жилүүдэд олон жил ханилсан хосууд мөнгөн хурим хийх явдал ихэссэн. Бэр шинжих ёсон гэж бий. Ухаалаг, үйлэнд уран, үгэнд цэцэн, унд устай, ажилч, амьдралын ачааг эн тэнцүү үүрэлцэхүйц бүсгүй хүнийг сонгож, 6-8 сар ажиглаж, зэрэгцээ нутгийн хүмүүс түүнд ямар хандаж буйг танддаг байсан гэдэг. Удам гарал, сэтгэлийн нийлэмж, мөс зан чанар, харилцаа, бие галбир, царай зүс, ажилч байдал, эрдэм чадвар, нас сүүдэр, жил зохицох эсэх зэргээр шинжинэ. Удам судар буюу өмнөх гурван үед нь хулгай хийх, худал хэлэх, ужиг өвчтэй эсэх, ааш авир муу зэргийг ч онцгойлон анхаардаг. Энэ бүхэн ирээдүйн амьдралыг ариун байлгах нандин ёсон. Овог дотроо юм уу, эцгийн талын долоо, эхийн талын гурван үе доторхи төрөл садны хүнтэй гэр бүл болохыг цээрлэн, цус ойртож, үр хүүхэд нь ухааны хомсдол, бие эрхтний эмгэгтэй төрөхөөс сэргийлдэг байжээ.
Огторгуйн цагаан үүл нь хий агаарт хөвөлзөвч
Ус нь нэгэн холбоотой
Орчлонгийн амьтан олон боловч
Ураг нэгэн холбоотой гэдээг. “Wedding expomongolia 2023”-ын энэхүү постерт сонгогдсон таван бүсгүй сонирхол татаж байна.

Амьдралын продюссер Г.Ундармаа
2013 онооос “U film”уран бүтээлийн нэгдлийг байгуулсан Гавьяат жүжигчин Г.Ундармаа “Singl ladies”цуврал, “Ангарагаас ирсэн бүсгүй” модерн жүжиг, “Дэрний сэтгэл” хүүхдийн жүжиг, Михаил Шолоховын “Дөлгөөн Дон” романаас сэдэвлэсэн жүжгийг орос хэл дээр тоглуулсан авьяаслаг найруулагч продюссер билээ. 2013 оноос “Итгэлийн танхим” ТББ-ыг үүсгэн байгуулж, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн үйлчилгээнд тав тухтай, эмх цэгцтэй, соёлт орчинг бий болгохын төлөө таван төслийг хэрэгжүүлсэн. Нийгэмд зөв үлгэрлэл үзүүлж буй түүнийг амьдралын продюссер гэж болно. Цагаан нөмрөгт эмнэлгийн ажилтнууд, хэвтэн эмчлүүлэгсдийн төлөө хийсэн эл үйлсэд түүний араас олон хүн уриалга гаргаж, сайн үйлсийг үргэлжлүүлсэн билээ. Гэр бүлийн тогтвор суурьшлын хувьд Г.Ундармаа үлгэр жишээч бүсгүй гэдгийг амьдралд бэлхнээ харуулсан.
“Сайхан бүсгүй” группийн сайн автор Б.Дэлгэрмаа
302 мянган дагагчтай “Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаа өсөж төрсөн Хан-Уул дүүргийнхээ 73 дугаар цэцэрлэгт “төрийн мөнгөний ченж”-үүд 500 саяар барьдаг өргөтгөлийг 50 саяар тохижуулснаар тэднийг “онигооны лааз” болгож чадсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүүхдийн мэс заслын тасгийг тохижуулах, “Манна” асрамжийн төв, Цэлмэг охины хагалгааны хандив цуглуулах ажилд 30 мянга гаруй ээжүүдийг нэгтгэсэн хүчирхэг уриалагч, манлайлагч билээ. Мөн Б.Дэлгэрмаа нь “Сайхан бүсгүй” группээр дамжуулан бизнесменүүдийн үйл ажиллагааг сурталчлан таниулах, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих талд онцгой хувь нэмэр оруулсан юм. Ийм учраас “Wedding expo mongolia 2023”хэмээх хүндтэй арга хэмжээний дүр төрхөөр сонгогдсон биз ээ.

Төгс бүсгүй
Төгс гэдэг ойлголт хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Модель С.Төгсийн эмээ нь ХААИС-ийн багш тул тэрбээр генетикч болохыг мөрөөддөг байсан ч загвар өмсөх сонирхол нь дийлжээ. Дизайнерууд заримдаа загвар өмсөгчийн замыг заах нь бий. “Торго” салоны дизайнер О.Болд түүнийг агентлагтаа урьсан гэдэг. Топ модель Э.Одгэрэлийг дизайнер Б.Түвшин агсан гудманд алхаж явахад нь санал тавьснаар ирээдүйн “мөнхийн залуу” тодотголт эрхэмсэг хатагтайг бий болготой адил жишээ гэх үү дээ.Нүүр будагч, стилисть мэргэжлээр Берлиний “Maggie”сургуулийг төгссөн түүнд тал бүрийн авьяас бий. Нийтэч, илэн далангүй, баггүй байдлаараа модель С.Төгс нь орчин цагийн төгс бүсгүйн илэрхийлэл болохыг “Wedding expo mongolia 2023”-ын сонголт харуулж байна.
Анужин “Яах гээд байна аа”
Охидын отгон хамтлагуудын нэг бол “The Wasabies”. Z үеийнхний шүтээн бол “The Wasabies” хамтлагийн Анужин. “Оддын академи” шоунаас “Шинэ зууны шинэ охид” тодотголтой үлдсэн тус хамтлагийнхан м поп урсгалын тод илэрхийлэл юм. Тэдний уран бүтээлийн зонхилох хувь нь дурлалын сэдэвтэй. Хамтлагийнхнаасаа хамгийн спортлог нь Анужин.
Бид шивнэлдэнэ оч будрах халуун мөчүүдээ
Анхны хайрын гэгээн захидлуудаа
Учир нь чи бүх нууцыг хадгалагч банк
Ямар ч үед хамт зогсох танк хэмээн байлдан дагуулах эл хамтлагийн тод төлөөлөл Анужин хэзээ нэгэн цагт хуримлаж л таарна. Хамтдаа өсч торниж буй фэнүүдийнх нь дунд тэрхүү үйл явдал дуулиан тарих биз ээ.
Ар нь түүз, ажил нь гялалзуур Ч.Мишээл
2023 онд залуусыг хамгийн их крашлуулсан бүсгүй бол залуу дуучин Ч.Мишээл. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чинбатын “One music” продакшны уран бүтээлч, гэргий Ц.Сарнайгийн гарын шавь гэхээр ар нь түүз байгаа биз. Тэрбээр дууныхаа шүлгийг өөрөө бичдэг бүтээлч нэгэн. Анх 2016 онд “My Voice” тэмцээнд оролцсон явдал урлагийн карьерт нь нөлөөлсөн болов уу. Түүний “Чи амласан”, “Санаж байна уу”, “Ээж”, “Хүслээ бод” зэрэг уран бүтээл нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Сайхан бүсгүйчүүд нэг мэдэхэд л эрчүүдтэй нэр холбогдчихсон явдаг. Мишээлийн хувьд энэ төрлийн дуулианаас хол явдаг тул магадгүй энд сонгогдсон байх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна