Үе үеийн Эрүүл мэндийн сайдуудын толгойн өвчин нь салбарын эмч, мэргэжилтэн, боловсон хүчнүүдийн цалин, хөлс, нийгмийн асуудал байсаар ирсэн.
Гэвч үүнтэй зэрэгцээд эрүүл мэндийн салбарынхан хүний эрхийн мэдрэмжтэй, өөрсдийгөө орчин үетэй хөл нийлүүлэн алхах боломжоор ханган суралцаж, мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой.
Тэд мэдлэг маруухан байгаагийн тод жишээ нь СЭМҮТ-ийн захирал В.Баярмаа байлаа.
Тэр “Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ харьцахгүй, гар утсаа бариулж, сатааруулдгаас болж аутизтай болдог” гэх агуулга бүхий ярилцлага өгсөн.
Түүний тухайн ярилцлагад эгдүүцсэн Аутизмтай хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо болон Монголын аутизмын холбооноос мэдэгдэл гаргаад байна.
Үнэхээр аутизмтай хүүхдүүд, тэдний гэр бүл өөрсдийгөө нийгмийн гадуурхалд өртүүлэхгүйн тулд хичнээн хичээж, чармайж ирснийг мэдэхгүй хэрнээ СЭМҮТ-ийн захирал гэх өндөр албан тушаалтан В.Баярмаа олон нийтэд буруу ойлголт өгч, бусдыг ялгаварлан гадуурхаж, хүний эрхийн ноцтой зөрчил гаргалаа.
Эрүүл мэндийн салбарын, эмч, бүр цаашлаад СЭМҮТ-ийн захирлын амнаас гарч буй үг нийгмэд асар өргөн цар хүрээтэйгээр буруу ойлголт түгээж байна.
Угаас аутизмтай хүүхэдтэй гэр бүл асар их сэтгэлийн дарамтад байдаг. Тиймээс ч аутизмтай хүүхдүүдийг ялгаварлан, гадуурхуулахгүйн тулд дэлхий нийт ажиж байгаагийн хамгийн сүүлийн жишээ нь уран сайхны “ТРИО” кино байсан.
НҮБ-ын индэр дээрээс аутизмтай хүүхдүүдийг ялгавалан гадуурхуулахгүй гэх мессежийг өгч өгч байхад Монгол Улсдаа ганц СЭМҮТ-ийн дарга нь өөрийн мэдлэггүйг гайхуулж, олон нийтэд гадуурхах сэдлийг өгч байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй асуудал биш гэж үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
64.119.17.222
Одоо эмнэлэгт мэргэжлийн шаардлагагүй аж ахуй менежментийн хүн хэрэгтэй түүнээс биш болсон болоогүй докторууд хэрэггүй сайдын зөвлөх чадваргүй эрдэмбилэг нараас эхлэн шүүрдэх хэрэгтэй
Хариулах192.82.86.74
мэрэгжлийн тусгай байгууллагын дарга хүнд тодорхой шалгуур баймаар, ямар үeд юу гэж хэлэхээ мэдэх хэмжээний баймаар байгаа юмдаа
Хариулах