НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэхээр болсон. Эл өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн төлөөлөгчид анх гаргасан байдаг бөгөөд зүгээр ч нэг тохиолдлоор сонгоогүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид чуулж, дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалж байжээ.
Жил бүр энэхүү өдрийг нэгэн зорилго, уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “Хүний эрхэд суурилсан ирээдүйг бүтээх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон хүний бусад бүх эрхийг хангах хөшүүрэг” уриан дор тэмдэглэж байна.
Хүний хамгийн чухал эрх, эрх чөлөө бол ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЭХ билээ. Үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр нь тайван жагсаал цуглаан хийх юм. Энэ эрхийнхээ хүрээнд иргэд 2022 онд хоёр ч том жагсаал зохион байгуулсан.
НЭГ. “Ажлаа хий” тайван жагсаал. 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр эхэлсэн тус жагсаал 5 өдөр үргэлжилсэн. Залуус төв талбайг дүүргэж, “Хэмнэлтийг өөрсдөөсөө эхэл, үнийн өсөлтийг зогсоо, бид завгүй ажиллаж байна” гэх зэрэг лоозон барьж жагссан. Иргэд телевиз сайтуудад үзэл бодлоо хэлж, жагсаалд юуны төлөө оролцож буйгаа ч илэрхийлсээр байсан.
ХОЁР: “Нүүрсчдийг зарла” тайван жагсаал 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр эхэлж, 10 гаруй хоног үргэлжилсэн. Монголын түүхэнд хамгийн олон өдөр үргэлжилсэн жагсаал юм. Хэдийгээр гадаа хүйтэн байсан ч мөн л залуус төв талбайдаа ирж, нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан. Телевиз, сайтууд ирж, иргэдийн үзэл санааг шууд дамжуулсан.
Жагсаалыг сурвалжилж, олон нийтэд мэдээлэх нь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж ажиллаж буй нэг хэлбэр боловч редакци бүр тус тусын бодлогын дагуу ажилласан. Тиймдээ ч жагсаалыг сурвалжлаагүй хэвлэл мэдээлэл “ХУДАЛДАГДСАН” нэр зүүсэн ч тэд гомдлолгүй ажлаа хийсээр л байсан.
Жагсагчдын үзэл бодлыг нэвтрүүлэх нь хэвлэл мэдээллийн нэг үүрэг ч гэлээ одоо бол өөр түвшинд ажиллах шаардлага тулгарч байна. Энэ нь бол үзэл бодлоо илэрхийлэх тухай биш үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангуулах тухай юм.
Товчхондоо бол төр нь ард иргэдийнхээ буюу хүний эрхийг зөрчдөггүй нийгмийг бүтээх явдал юм. Үүнд хэвлэл мэдээлэл ч тэр, иргэдийн оролцоо ч чухал. Хэрэв хүний эрх ул суурьтайгаар хэрэгжиж, хангагдаж чадах аваас өвлийн хүйтэнд иргэд, цагдаа нар нь хоорондоо сөргөлдөх шаардлагагүй. Нэг талаас хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү мэргэжлийн түвшинд ажиллах шаардлага бий болж байгаа бол нөгөө талаас иргэд мэдээлэлд цензуртэй хандаж сурах шаардлагатай. Ингэх аваас Монгол Улсад иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх жинхэнэ утгаараа хэрэгжих юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна