Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат иргэн Б нь энэ оны 04 дүгээр сарын эхээр тус сумын нутаг дэвсгэрээс нас бие гүйцсэн хүрэн баавгай 1 /эм/, 2 бамбарууш агнаж, Улаанбаатар хот руу оруулан бусдад худалдахаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хадгалж, байсныг Экологийн цагдаагийн албанаас илрүүлжээ.
Шалгалтаар иргэн Б нь хууль бусаар нас бие гүйцсэн эх баавгайг галт зэвсгээр буудаж, төрөөд 1 сар ч болоогүй 2 бамбаруушийг хатуу эд зүйлээр цохиж алсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хүрэн баавгайн 3 ширхэг нойтон арьс, доньд зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Тухайн хэргийг Хэнтий аймгийн харьяат иргэн “Б” нь үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд Б нь урьд өмнө эрүүгийн хуулийн 100 дугаар зүйл, 239 дүгээр зүйл ангиудаар 3 удаагийн ял шийтгэгдэж байжээ.
Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад зааснаар Хүрэн баавгайг эр, эмээс нь хамаарч 6.500.000-7.500.000 төгрөгөөр үнэлсэн. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь хэсэгт амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу 42.000.000 /дөчин хоёр сая/ орчим төгрөгийн нөхөн төлбөр тавигдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.21.107.21
ymar zerleg shunaltai hertsgii aluurchin be.nasaar n shorond hataachihmaar nuhur uu.daanch yaav da nugel n nudeere garmar
Хариулах202.55.188.101
Tsagaandaa garchihsan aluurchin bn daaa...
Хариулах202.126.89.37
Hvyee ymr aimr yumb
Хариулах