XXI зууны Монгол Улс гэхэд үнэнхүү эмгэнэлтэй байна. Ингэж хэлэхийн учир нь өнөөдөр сургуульд сурч байгаа хүүхдүүд сурах бичиггүй байгаа учраас тэр.
Үүнд ихэнх хүмүүс итгэхгүй “Сайхан худлаа залж байна даа...” гэх биз. Тэгвэл тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрх алхам тутамдаа зөрчигдөж байдгийн нэг тод, том жишээ нь сурах бичиггүй байгаа явдал.
Ерөнхий боловсролын 29 дүгээр сургууль бол улсдаа ганцхан нь. Тэнд сурч буй хүүхдүүдийн эрх алхам тутамдаа зөрчигдөж байгаа талаар эцэг эх, асран хамгаалагчид нь хэлсээр, ярьсаар.
Хүүхдүүд гэрийнхэнтэйгээ хамт байхдаа цахим орчинд орж, өөрсдийн мэдэх гэсэн зүйлээ эцэг эхчүүдээрээ, хайлгаж, өөрсдөө хайгаад олж мэдэж байна. Гэтэл сургууль дээрээ очихоор номгүй тул хуулан бичлэг хийсэн шигээ өдрийн хичээлийн цагийг өнгөрөөдөг учраас тэд уйдаж, залхаж, зарим нь бүр “Ийм сургууль байдаг юм уу” гээд уйлж байна.
Эрхэт сайдаа, үүгээр таны болоод танай салбарынхны хийж буй сайн бүхнийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ хамгийн их асуудалтай нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд зөвхөн өнөөдөр бий болчихсон юм биш. Нөгөөтэйгүүр өмнө тус сургуулийг дүүргэсэн хүүхдүүд хохироод өнгөрч байж.
Чухамдаа эндээс юу харагдаж байна вэ гэхээр салбар яамнаас нь мэргэжлийн арга зүйгээр хангахгүй байгаа учраас сурах бичгийн асуудлыг мартаж, назгайрч тэр хэрээр хүүхдийн эрх алхам тутамдаа зөрчигдөж, тэд хохирсоор байна.
Сурах бичиг гаргахын тулд судалгаа авч байгаа юм байх. Тэгвэл өөрсдийн хэдэн хүүхдүүд дундаа судалгаа хийж байхаар алсыг харж, Орос, Швед, Канад гэх зэргээр арай дөмөгхөн хол харж сэтгэх нь даяаршлын энэ эрин үед алсдаа хүүхдүүдэд хэрэгтэй . Тиймээс сурах бичггүй хүүхдүүдийг сурах бичгээр хангах ажлыг яаравчлах хэрэгтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна