С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдож, 20-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээс цагаатгаад билээ. Тэгвэл Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дараах онцлох зүйлсийг ярьжээ.
-Д.Амгаланбаатар, н.Марууш гэж “Хан хараацай” зочид буудалд үйлчлэгч хийж байсан гэсэн хоёр хүний мэдүүлэг Т.Чимгээг яллах дүгнэлтийн гол үндэслэл болоод байсан. Гэтэл шүүх хуралдаанд н.Маруушийг оруулж ирээд Т.Чимгээтэй нүүрэлдүүлэхээр “Энэ хүн өндөр биш байна. Хацар нь улаан биш байна. Сэвх нь таарахгүй байна. Энэ хүн миний харсан хүн биш” гээд өмнө нь өгсөн мэдүүлгээ үгүйсгэдэг.
-Шүүх хурал дээр би гурван ч удаа асуусан. “Д.Амгаланбаатар аа, чиний яриад байгаа зүйлс яагаад бодит байдалтай нийцдэггүй юм бэ. Чиний харсан үзсэн гэсэн гэрчүүд ихэнх нь нас барчихсан байна” гэхээр хариуд нь “Өмгөөлөгч өө, би муу хүн л дээ. Би олон жилийн хорих ял авсан хүн. Би нар салхинд явмаар байна. Цаг хугацаа хожмоор байна шүү дээ” гээд шүүх хуралдааны танхимд хэлдэг.
-Хамгийн харамсалтай нь Т.Чимгээ хоригдож байхад охин нь нас барсан. 29 настай, ээжийнхээ төлөө явдаг ганц охин нь. Оршуулдаг өдөр нь Бархасбадь над руу яриад “Одоо байцаалт авмаар байна” гэж байгаа юм. Охиныг нь оршуулж байгаа нь хамаагүй, төрийн ажил цаг нартай гэж зандарч байсан. Би “Бие муу байна” гэж хэлж байж хойшлуулсан. Маргааш нь байцаалтанд оруулаад Бархасбадь Т.Чимгээг “Нүгэл чинь нүдээрээ гарч байна, харав уу” гээд тавласан байгаа юм. Тагнуулын Бямбажав байцаагч дээр байцаалт өгч байхад Т.Чимгээ “Та нар намайг охинтой минь салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд “Одоо очих юм уу, овоолоотой шороог нь харах юм уу, чи” гэж даапаалсан байдаг. Ийм л процессууд болсон.
-Амгаланбаатар хуулийн олон газар руу “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хилсээр гүтгэсэндээ харамсч байна” гэдэг хүсэлтийг явуулсан байсан. Д.Амгаланбаатар энэ тухай ”Б.Содномдаржаатай нэг газарт хоригдож байхад жаахан олон хүүхэд нь ирж уулзаад аав, аав аа гээд байхаар хэцүү юм. Надад 500 сая төгрөг өгнө, гадаадад гаргана гэж ятгасан учраас би тэр хүмүүсийг гүтгэсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
-“Та надад анх хэлж байсан. Тэвчээрэй, тэсээрэй, амьд явбал учир нь олдоно гэж байсан. Үнэн юм байна. Төр түмэн гэж байдаг юм байна. Шударга сайн хуульчид байдаг юм байна, баярлаад хэлэх үг алга” л гэж байсан.
-Д.Булган хэлдэг. “Энэ хэргийг үнэн бодитой шийдээсэй. Ямар нэгэн гэм буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлж байгаад харамсч байна. Манайд хүүхэд орж ирээгүй. Тэр үед Д.Амгаланбаатар 16 настай байсан. Гурав дөрвүүлээ орж ирсэн гээд яриад байгаа. Манайд эрэгтэй, эмэгтэй хоёр л хүн орж ирсэн. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр. Д.Амгаланбаатар худлаа ярьж байна. Би эмч хүн. Энэ хүний сэтгэхүйг шалгуулмаар байна” гэдэг хүсэлт гаргаж байсан. Эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр байсан гэхээр 180 см өндөртэй Б.Содномдаржаагаас 160 см хүрэхгүй Т.Чимгээ яаж өндөр байхав дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
202.126.89.211
Хөөрхий энэ 2 хүнийг хамаг залуу нас, амьдрал эрүүл мэнд, сэтгэл зүйгээр алсан даа чааваас
Хариулах64.119.29.144
Амгаланбаатарт хэн гүтгэх захиалга өгсөн юм бэ... Хүүр царайтай Хурцуу...
Хариулах103.212.116.51
Ц.Элбэгдоржийн захиалгаар Б Хурц …
183.81.170.66
Чимгээ бол алуурчин
Хариулах202.126.89.211
чи харсан юмуу
202.9.40.88
Hamgiin muuhai n tur.shuuh huuliinhan icheechee.Odbayr gj hulgaich So huuhnii bugs ileed .SO giin shuuhees salgaj.ongotsoor irehed n tosch avaad zugtaaj.hamgaalj.odo o ch turiin ajiltai bga bizde.TZ iin 7 terbumiin hulgaichiin yliin zuil angiig harchih.Javhlan.Herl en 2 zugeer.nugeeh 40 sayar torguulahuu.Engiin ydarsan emegtei nasni amidral ur huuhdeeree hohirloo.Tur.Do goviin UIH gishuud.shuuh hezee nuhen tulber egch ulsden amidraldaa em tarianii mungeer tasrahgui bailgah estoi.Yduu hunii tulee tag.Baychuud.hamsaat anaa tsejeeree hamgaaldag hulgaicuud.Bodohoos durgui hurch bn.Zaaval nuhun olgovor avah.OU iin shuuhed ch handaj egeesei.
Хариулах66.181.176.228
НӨХӨН ТӨЛБӨР ХЭДЭН ТЭР БУМААР НЬ ӨГ