Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь олон байгууллагад мөнгө завших боломж олгож байгаа бололтой. Тэдгээрийн нэг нь ОБЕГ.
Тус газрынхан өнгөрөгч 2022 оны 12 дугаар сард Булган аймгийн Хангал Хялганат тосгон дахь Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн хашаанд байгаа обьектийг 8 тэрбум гаруй төгрөгөөр худалдан авчээ.
Тухайн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон нь “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд хангайн бүсэд ойжуулалт хийх гол түшиц газар бөгөөд мод үржүүлгийн газар байгуулахдаа Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд нээхээр төлөвлөсөн аж.
Тиймээс ОБЕГ дээрх обьектийг зах зээлийн үнээс хэт өндрөөр үнэлэн авчээ. Тодруулбал, 8 тэрбум гаруй төгрөгөөр авч байх үед нь цонх нь хагарч, хаалга үүд нь нурчихсан дахин ашиглахад тун ч бэрх байдалтай болчихсон байж.
Угаас уг обьектыг 1975 онд Хялганат дахь мод бэлтгэлийн үйлдвэрийн авто баазын зориулалттайгаар ашиглалтад оруулж, 1990 оны хувьчлалаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга асан Ц.Ням-Осорын оролцоотойгоор хувьчлагдсан гэдгийг тосгоны ахмадууд ярьдаг.
Түүнээс хойш монгол, хятад иргэдийн гар дамжин савхны үйлдвэр, түлшний үйлдвэрийн зориулалтаар ашиглагдаж байгаад одоогоос 10-аад жилийн өмнө П.Эрдэнэбат гэдэг хүний нэр дээр шилжжээ. Ингээд бараг ашиглагдахаа байсан бөгөөд хэдхэн жилийн өмнө газартай нь хамт 600-800 сая төгрөгөөр зарах тухай яригдаж байж. Гэхдээ зарагдаагүй.
Гэхдээ цаанаа өнөөх обьект нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн барьцаанд байсан учраас зарагдахгүй байж л дээ.Тэгсэн ОБЕГ-ынхан учиргүй баяны дүр эсгэж Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн барьцаанаас суллаж, өөрсдийн мэдэлдээ авчээ.
Уг нь яг дэргэд шахам байгаа “Эрдэнэт үйлдвэр” 12 тэрбум төгрөгөөр улсын хэмжээний тэрбум модны хэрэгцээг хангах ойн генетик нөөцийн төв байгуулчихсан.

Гэтэл ОБЕГ-ынхан 8 тэрбум гаруй төгрөгөөр балгас худалдан авсан нь олны анхаарлыг татахаас ч аргагүй. Ингээд ч зогсохгүй өмнөх эзэн П.Эрдэнэбат нь обьектоо гурав орчим тэрбумаар зарсныг булганчууд мэдчихэж.

Тэгэхээр зөрүү 5 тэрбум төгрөг нь хэний дансаар хаашаа “урсчихсан” гэсэн үг вэ.
ОБЕГ бол “том” төсөвтэй, их мөнгө эргэлддэг байгууллага. Тэр ч утгаараа төсөв, санхүүгийн тайлан нь ил тод байх ёстой. Атал дээрх 8 тэрбум төгрөгийн асуудлыг “ШИЛЭН ДАНС”-андаа огт байршуулаагүй байгаа юм.
Тус газрынхан Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжин 1.8 сая мод тарих амлалт өгсөн. Үүндээ зориулж Ажлын хэсэг байгуулсан бөгөөд түүнийг нь ОБЕГ-ын Тэргүүн дэд бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж буй.
Түүнчлэн Ж.Чүлтэмсүрэнгийн талаар судалж үзвэл мань хүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2022 оны 7 дугаар сард Бригадын генерал цол хүртсэн аж. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ж.Чүлтэмсүрэн цол авсан талархлаа илэрхийлэх гэж “Тэрбум мод” хөтөлбөрт гар дүрж байж магадгүй гэх аж.
Юутай ч хууль, хяналтын байгууллагынхан 8 тэрбум төгрөгөөр балгас худалдаж авсан асуудлыг хөндөж, шалгаж үзэхэд буруутахгүй л болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна