Соёлын сайд амаа жимийсээр бүр таг. Тэр юу ч хэлэхгүй юм шүү гэж гүрийж байгаа бололтой. Тэгвэл ганц хоёр хүний эрх ашгаас илүү ард түмний мэдэх, соён гэгээрэх эрх арай л том, дээгүүр тавигдах учиртай гэдгийг “сануулахад илүүдэх юун.
Өнөөдөр драмын театрын дээвэр нь дэлэгнэчхээд цайны газрынх нь дээрээс ус дусаад эхэлсэн. Тэгвэл ганцхан энэ байдлаас харахад тухайн цайны газраар үйлчлүүлж байгаа уран бүтээлчид, ажилчид нь эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хоол ундаар үйлчлүүлж байгаа эсэх нь бас л эргэлзээтэй.
Нөгөөтэйгүүр дусаал одоо дусагнаж буй ч хур борооны улирал эхлэхэд цааш даамжирч хувцас хэрэглэл, архивын фонд, агуулахын өрөө рүү орохгүй гэх баталгаа алга. Яагаад гэвэл тус театрын барилгыг нурааж шинээр барина гэж байснаа больж, хүчитгэл хийж их засвар хийх тухай яригдаад мөн л 2-3 жилийн нүүр үзэж байна.
Уг нь тус театрынхан дөнгөж нээлтээ хийсэн Н.В.Гоголийн “Тоглоомчид” жүжгийг ард түмэндээ толилуулж дууссаны дараа их засварын ажилдаа ханцуй шамлан орохоор байлаа.
Гэтэл соёлын сайд Ч.Номин “Херо” энтертайнментын Б.Баатар хоёрын тохирооноос болоод хамаг ажил нь ийнхүү жаран задгай, зуун хагархай болж 2023-2024 оны уран бүтээлүүд, хуваарьт тоглолтууд нь цуцлагдаж, төлөвлөгөө нь тасрахад хүрчхээд байна.
Их засварын ажлыг урин дулааны ид үед хийж амжуулах учиртай гэдгийг захын жаахан хүүхэд ч хэлээд өгнө. Гэтэл Б.Баатар найруулагч Соёлын сайд Ч.Номингийн халуун чихийг нь ийнхүү атгачхаад муйхарлан зүтгэсээр байна.
Соёлын сайд нь ийнхүү дөрлүүлсэн тэмээ аятай Б.Баатар найруулагчийн амаар ажлаа хийдэг болчхож. Олны ам дамжсан, тэр тусмаа Б.Баатар найруулагчийн багийнхны ярьдгаар 3,5 тэрбум төгрөгийн ашгийг “Тамгагүй төр”-өөр олсон гэдэг. Тэгвэл дахин хэдэн тэрбумыг олохоор ийнхүү улайрч Ч.Номин сайдын халуун чихийг атгачхаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахад хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
66.181.161.77
Oyunerdene-n Dvv Baatar soyliin said Noming Oyunerdene tomilson uchir dvvgiihn vgnees garch bolohgvi❗
Хариулах64.119.26.156
цаана нь ерөнхий сайд байгаа болохоор
Хариулах64.119.29.144
duud ni yamar khamaatai yum be...
Хариулах49.0.137.164
almas uu mangas uu ?
Хариулах66.181.180.71
Hetsuu ch yum daa zailuul...Urlag Uls tur hoer ch dee gemeer bolj bn daa huu
Хариулах203.91.115.52
ene neg yadargaatai danhan tolgoitiin ah gej neg medrel yum zailaasai , heden bayar ger buliin gishuud mongolood bugdiin zailuulaad ed hurungiin huraaj avaad, alah heregtei
Хариулах