АВТОМАШИНАА ШАВАРТ СУУЛГАЖ, ТУСЛАМЖ ДУУДАХААР ЯВСАН 60 НАСТАЙ ЭМЭГТЭЙ СУРАГГҮЙ АЛГА БОЛЖЭЭ

Moderator
2023/04/24

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 52 км-т, Орхон аймгаас баруун хойд зүгт 20 км-т/ 04.23-ны өдөр Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан 3 хүн буцах замдаа автомашинаа шаварт суулгаж, мөн өдрийн 19:00 цагийн орчим 1 хүн нь тусламж дуудахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг 04.24-ний өдрийн 03:01 цагт хүлээн авсан. Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлэн хайж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна