НЭМГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цэнд-Аюушийг АТГ-аас шалгаж эхэлжээ. Тэр өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын түр орлон гүйцэтгэгч байсан нэгэн. Тухайн үедээ мань хүн авлигын хэрэгт холбогдсон байх магадлалтай хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.
Угаас Д.Цэнд-Аюуг МХЕГ татан буугдсан учраас л НЭМГ-т ирсэн. Гэхдээ мэдээж түр орлон гүйцэтгэгч гэх нэрийн дор ямар ч сонгон шалгаруулалтгүй “чихээсний” хүн болж очсон.
Тиймдээ ч нийслэлийн харьяа эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудыг ээлжлэн дуудаж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж дарамт шахалт үзүүлэх болсныг байгууллагынхан нь ам уралдан ярих болжээ.
Зүгээр ч үгүй өөрийгөө яая гэж байгаа түр орлон гүйцэтгэгч хэрнээ бусдыг хална, солино гэж сүрдүүлэх болсон нь ажлаа хэвийн хийж байсан эрүүл мэндийн салбарынханд ёстой гай болж эхэлжээ. Бүр зарим халсан хүмүүсийнхээ оронд томилж байгаа ажилтнуудыг “Даргын сонгон шалгаруулалт явагдахаар нь сонгон шалгаруулалтын үзүүлэлтээр нь шүүгдчих 2-3 жил болдог юм. Миний томилсон хүмүүс мөнхөрнө, та нар мөнхөрнө” гэхчлэн ёстой л хувийн компанидаа боловсон хүчин авч буй мэт аашилж, төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэлчихсэн явна гэнэ.
Д.Цэнд-Аюуш НЭМГ-ын даргын албанд түр томилогдохдоо ямар ч сонгон шалгаруулалтгүй очсон шигээ “томорч” байгааг нь эргэн тойрныхон нь ихэд гайхах болжээ.
Тодруулбал тэр Төрийн жинхэнэ албан хаагч болчихсон гэх мэдээлэл ч бий. Харин Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилогдсон гэж үзэж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг мэдэгдье” гээд мэдэгдэл гаргасан байдаг.
Түүнчлэн Засгийн газрын ХЭГ-аас 2023 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 595 тоот чиглэл хүргүүлэх албан бичигт: Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон, Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм журмыг зөрчиж томилогдсон этгээдийг чөлөөлөх талаар тодорхой тусгасан байдаг. Дээрхээс харахад Д.Цэнд-Аюуш одоо томилогдсон албан тушаалдаа түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг, мөн НЭМГ-ын даргын албыг түр хавсарч хийж байгаа нь төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байгаа нь тодорхой болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
66.181.176.191
иймэрхүү хүн олондоо. төрийн албаны жинхэнэ эмгэнэлтэй нүүр царай. бүгд хулгайч
Хариулах150.129.140.251
Хөөрхий дэргэдэх хүн нь албан тушаалд нь санаархаж хөлсний сэтгүүлчээр найруулгагүй авцалдаагүй юм бичүүлж
Хариулах