Амьдрал дээрээ ч инээлгэнэ


СУИС-ийг жүжигчин, най¬руулагч мэргэжлээр төгсөөд УДЭТ-т хуваарьлагдаж очин хэд хэдэн том жүжигт дүр бүтээж шаггүй магтаалын үг сонсож байсан Дооёо удалгүй өрх тусгаарлаж  хошин урлагт хүч сориод багагүй амжилт гаргасаар өдийг хүрчээ.Оюутан ахуй цагтаа эхнэр Мөнхзулдаа сэтгэл алдарч хосууд болцгоосон.  Одоогоор хос уран бүтээлчид маань кино урлаг сонирхож хэд хэдэн дэлгэцийн бүтээл амилуулаад байна.  Түүний бүтээ¬сэн “Уурга” богино хэмжээний кино, “Амьдрах тасал¬бар” уран сайхны кино үзэгчдээс өндөр үнэ묬гээ авч байсан бол  сүүлд хийгдсан бүтээл болох “Хөх толбот  хүмүүс” кин нь өргөн цар хүрээтэй болж,  шуугиан дэгдээгээд амжсан чадварлаг уран бүтээлчид юм. Энэ хоёр хос маань амьдарал дээрээ ч найз нөхөддөө үргэлж аз жаргал инээд бэлэглэж байдаг гэнэ. Мөн гэртээ ирсэн хэн бүхэнд их зочломтгой бөгөөд найз нөхөд нь Дооёогийнхоор зочлох ихэд дуртай байдаг сурагтай.