Монголын Архитекторын эвлэл (МАЭ) нь Хот төлөвлөлт, зураг төслийн гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих "URBAN HUB" -ийн нээлттэй арга хэмжээг өнгөрсөн баасан гарагт буюу 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд МАЭ-ийн ахмад гишүүн, залуучууд, их сургуулийн оюутан зэрэг 100 орчим хүн оролцсон юм. МАЭ-ийн байрыг иж бүрэн засварлаж, тохижуулан, гишүүддээ, тэр дундаа залуучуудын сурах, туршлага судлах, хамтран ажиллах таатай, ая тухтай орчинг бүрдүүлж өгчээ.
МАЭ-ийн ээлжит 16 дугаар их хурал өнгөрсөн оны 11 дүгээр сард болж, Ерөнхий архитектор Н.Нацагдоржийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ
Энэ үеэр МАЭ-ийн Ерөнхийлөгч Н.Нацагдорж хэлэхдээ "Монголын Архитекторын эвлэл нь 67 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 1990 оноос хойш мэргэжлийн хувийн хэвшилд бүтээн байгуулалт шилжсэнээр мэргэжлийн холбоодууд үүссэн. Барилгын салбарын хамгийн олон жилийн настай байгууллага нь Монголын архитеторын эвлэл. Бид ерөнхийлөгчөө их хурлаараа сонгодог. Миний хувьд өнгөрсөн жилийн 11 дүгээр сард Ерөнхийлөгчөөр сонгогдож, шинэ удирдах зөвлөлөө бий болгоод таван сар болж байна. Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо "Олон нийтийн байгууллагыг олон нийтэд нь зориулна" гэх зорилгыг л дэвшүүлсэн. Энэ бол компани биш, төрийн байгууллага ч биш. Өмнө нь мэргэжлийн хүмүүс нь залуу, ахмад, сургууль, соёл төгссөнөөрөө хуваагддаг байсан. Тийм учраас залуучууд нь ч ирдэг, ахмадууд нь ч туршлагаа хуваалцаад суудаг нээлттэй, чөлөөт орчин бий болгоё гэж шийдэж хоёр сарын дотор МАЭ-ийн ордонг засаж, тохижууллаа.

Залуу архитекторууд, оюутнууд энд ирээд чөлөөт цагаа өнгөрөөх, туршлагатай архитекторууд, зургийн компаниуд эндээс залуучуудыг өөрсдийнхөө төсөл дээр сонгож ажиллуулах бүрэн боломжтой.
Үүнээс гадна олон улсын байгууллага, гадны хөрөнгө оруулагч нар ямар газраар зураг, төслөө хийлгэвэл зүгээр вэ, ямар чадвартай компанид хандвал зүгээр вэ гээд асуугаад явдаг. Энэ бүхнийг МАЭ-ээс ирж сонгож авах, хооронд нь холбож өгөх бололцоо нь бий болж байгаа юм. Одоо холбоонд 740 орчим гишүүн байна" гэдгийг онцоллоо.
МАЭ-ийн Ерөнхийлөгч Н.Нацагдорж: Архитекторуудыг улс төрөөс ангид ажлаа явуулах боломжоор хангах нь хот байгуулалтад шууд нөлөөтэй
МАЭ нь шинэ удирдлагын багтай болоод олон шинэлэг, нээлттэй, гишүүдээ хамруулсан ажлуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, ахмад, залуу архитекторуудын хамтын ажиллагааг уялдуулж, хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц зураг төсөл, хот төлөвлөлтөөр хүний нөөц бэлтгэхэд онцгой төвлөрч, мэргэшсэн сургалт, чадавхжуулах сургалт, зөвлөгөөг өгөхөд анхаарч ажиллаж байна. Мөн аливаа хот төлөвлөлт, бүтээн байгуулалтад архитекторуудын хараат бус байдлын төлөө шийдвэр гаргагч нарт дуу хоолойгоо хүргэх, мэргэжлийн байх тал дээр байр сууриа илэрхийлж ажиллана гэдгээ илэрхийлж байв.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
103.57.92.18
Хотын газрыг ямарч зохион байгуулалт байхгүй болгож зарж идэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ерөнхий архитектур нэртэй энэ нөхөр юм тийм үү.Олон юм ярихгүй зайлаасай.
Хариулах59.153.113.39
Tag haranhui huiten hogiin barilga joohon gerel gegee nemjee bayar hurgey.
Хариулах66.181.177.48
ene neg harvaas ergyy sda,
Хариулах70.187.210.175
Ene hyn nasaaraa hotiig udirdsan gehed vol I.yu hiisen gevel unuuhiin tygreliig baiguulj uuruu het bayan bolson hotiin darga nariin neg,enemetiig byren shyyrdeh heregtei
Хариулах