Хэнэггүй, бүтэлгүй, сэтгэлгүй нэгэн цогтой үнсээ гаргаж асгаснаас үүдэн өнөөдөр эх орны минь хэсэг газрын хөрс хуйхлагдаж, өвс ургамал ургахад хэцүү болов. Хэдийгээр бид өргөн уудам нутагтай ч бага багаар, энэ мэтээр түймэрдсээр байвал цөлжилт нүүрлээд буй Монгол Улс хэрхэх нь тодорхой.
Өнгөрөгч 7 хоногт Дорнодын Халхголд өргөн уудам газар нутгийг хамарсан түймэр сэтгэл хуйхалчих шиг болсон. Халхгалын нийт нутгийн 70-80 орчим хувь нь түймэрт өртсөн гэх мэдээллийг мэргэжлийн байгууллагууд өгч байв. Хамгийн сүүлд л гэхэд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, Ханангийн энгэр гэх газарт гарсан гал түймэр хэдийгээр Халхголынхыг бодвол бага талбайг хамарсан ч улсад, ард иргэдэд учруулж буй хор хохирлыг тооцоолж баршгүй.
Энэ мэтээр их бага хэмжээгээр түймэрт өртсөөр байгаа нь хууль зөрчигсдөд ногдуулдаг шийтгэл, торгуулийн арга хэмжээ хэт бага, зөөлөн байна гэж ойлгогдоход хүрч байгаа юм.
Товчхондоо бол байгалийг галдагчдад хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангалж гэмээнэ иргэдийн ухамсарт өөрчлөлт орно гэсэн үг.
Өнөөдөр 2 настай хүүхэд ч “Ий, халуун ёо ёо болно... Халцгай халцгай...”гэхэд айдаг, эмээдэг. Гэтэл үнсээ гаргаж асгаж, галаа түлж чадаж байгаа томчуудын ухамсар ямар дорой, сэтгэл нь ямар хүйтэн юм байна вэ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
103.229.121.66
Хүмүүсээ бие биедээ хяналт тавьж буруутай хүмүүсийг шударгаар илчилж бай!!!!!Тэнэг хүмүүсээс болж нутаг орон минь өвс ногоо ургахгүй болж мал амьтан хүн амьдарах аргагүы болж байна!!!!Арайч дээ!!!!Шалдсан хүмүүст хатуу арга хэмжээ авах хэрэгтэй !!!!!
Хариулах