Засгийн газраас эхлүүлсэн шүүр ажиллагааны хүрээнд албан тушаалтнууд гэдсэндээ хөлөө жийлцэнэ гэдэг болж, булайгаа дэлгэлцэж байна.
Тодруулбал, ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, “Цемент шохой” компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар нар.
Аудитын байгууллагаас муу үнэлгээ авсан Хөтөлийн “Цемент шохой” үйлдвэрийн захирал Л.Наранбаатарын асуудлыг ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл архи ууж, ажлаа хийдэггүй хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн тус үйлдвэрийн ТУЗ нь ч Л.Наранбаатарыг чөлөөлөхийг шаардан жагсаж, сүрийг үзүүлсэн нь саяхан.
Гэтэл тухайн асуудлыг газар нь дээр нь очиж үзсэн ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл шийдвэрээ 180 градус эргүүлж, зөрүүтэй мэдээлэл байна гээд ТУЗ-ийг чөлөөлж, Л.Наранбаатарыг ажилд нь “тогтоосон”.
Гэвч энэ нь нэг талдаа Л.Наранбаатар Б.Цэнгэлийн сул талыг атгаж байсан учраас ТУЗ-дөө бурууг тохож, мань захирлыг үлдээсэн үү гэх хардлагыг дагуулж байна.
Учир нь Л.Наранбаатар Б.Цэнгэл даргын захиасны буюу багын найз Г.Ганбаяр, нутгийн дүү А.Галбаатар, Б.Алтанцэцэг нарыг шахаагаар ажилд оруулсан гэдгээ хэвлэлийнхэнд ярьжээ.
Тэдний энэ хэрүүл, маргаан албан тушаалын төлөөх дажингийн дунд Л.Наранбаатарын үйлдсэн ажлын байран дахь бэлгийн дарамтын асуудал чимээгүй дарагдан өнгөрөх нь бололтой.
Тодруулбал тус үйлдвэрийн ажилтан эмэгтэй Г тушаалаа зуруулахаар захирлынхаа өрөөнд ороход түүнийг тэвэрч, түүнтэй яриа нийлж байгаа гэх зэргээр зүй бусаар харьцжээ. Ажилтны хувьд тухайн үед хэн нэгэнд хэлж чадахгүй өнгөрсөн бөгөөд энэ удаа тус үйлдвэрийн асуудал хөндөгдөж, Л.Наранбаатар өөр нэг удирдах ажилтан А-д бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл ил гарсан үед ийн мэдэгдэж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Завхан аймгийн Алдархаан сумын төвөөс баруун зүгт 72 км зайд 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын анхны алтан медалийг хүртлээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна