Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил болгосны дүнд 95 иргэн, хуулийн этгээд 232 сая 924 мянган төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна

Moderator
2023/04/17

"Шилэн" ажиллагааг хариуцаж буй УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоног хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил болгосон. Эхний ээлжинд 6092 ААН, ТББ байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болгосон. . Тэгвэл одоогийн байдлаар 880 ААН, ТББ, иргэний мэдээллийг нэмж оруулж байна. Энэ бол мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээлэл. Ингэснээр 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж өсч байгаа юм. Бид цаашид үлдсэн зээлдэгч нарын мэдээллийг ирүүлэхийг нэхэн шаардаж байна. Тус сангийн мэдээллийг ил болгосны дүнд 95 иргэн, хуулийн этгээд 232 сая 924 мянган төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна. Энэ бол мэдээллийг шилэн болгосны үр дүн" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна