“Шүүр”-ний үзүүр Б.Болор захирлыг тойрох уу

Moderator
2023/04/17

Орос 3 дугаар сургуулийг олон хүн мэддэг. Хоёр улсын найрамдлын бэлэг тэмдэг, засгийн газар хоорондын гэрээгээр байгуулагдсан сургууль.Тийм учраас засаг төрийн анхааралд байдаг. ОХУ ч энэ үеийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Л.Энх-Амгалан сайд өөрийгөө огцрох хэмжээний мэдэгдэл хийж байж 30 жил захирал хийсэн Соронзонг сольж, Сангийн сайд асан Б.Болорыг томилсон.


Уг нь Б.Болорыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг луйвардсан үйл ажиллагааг мөнгөжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулсан гэж шүүхээс ял оноосон. Дараа түүний хэргийг дээд шатны шүүх будлиантуулан сармагжуулсан ч одоо эцэслэн шийдэгдээгүй дахин шүүхээр шийдэгдэхээр хүлээгдэж байгаа хэргийн эзэн, хэнгэргийн дохиур.


Тухайн үед Б.Болорыг шүүхээс “Сангийн сайд байхдаа Төмөртэйн ордоос Хнадгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам, терминалыг 112.6 сая ам.доллараар “Кью Эс Ст” компаниас “Монголын төмөр зам” ХХК-ийн өмчлөлд хүлээн авах вексель бичихдээ төсвийн хөрөнгө оруулалтын санхүүлжиилтийн журам зөрчсөн гэж үзэж, ял оноосон бөгөөд 2021 оны нэгдүгээр сард нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч байсан.
Гэвч мань хүн “ковидын хуулиар” далимдуулаад өнөөдөр захирал болчихсон яваа.

Эрх баригч намд энэ сургуулийг удирдах хэмжээний боловсролын менежер олдоогүй нь анхаарал татдаг. Б.Болор нь тэр том сургуулийг удирдах гэж хичээж байгаа боловч боловсролын бус улс төрч хүн учраас нэг л болж өгдөггүй. Эцэг эхчүүд харсаар, ажигласаар, санаа зовиносоор.

Монголчууд боловсролыг дээдэлдэг, хүүхдийнхээ боловсролын төлөө юу ч хийж мэдэх сэтгэл зүйтэй ард түмэн. 3000 шахам эцэг эх том хүч мөнөөс мөн.
Одоо тэд Засгийн газрын “шүүр” ажиллагаагаар боловсрол мэддэг, багш мэргэжилтэй, улс төрждөггүй, сургуулийн хүрсэн төвшинг алдагдуулахгүй аваад явчих захирлыг сонгон шалгаруулж томилохыг хүсэн хүлээж байна.
Засгийн газрын “шүүр” ажиллагаа хоосон сүржиглэл байсан уу, бодит ажил уу гэдгийг шалган харах нэг эмзэг цэг болсныг олон эцэг эхчүүд чих дэвсэн хүлээж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна