Сайд нь попорсоор яам нь сүүл мушгив

Moderator
2023/04/11

 Энэ салбарын сайдын оролцохгүй юм гэж үгүй. Яаж ийж байгаад л аль нэг ажлын хэсгийг ахлах, эсвэл бүрэлдэхүүнд нь багтчихдаг гэж байгаа. Тийм дээ ч олны зүгээс “Хэвлэл мэдээллээр хамгийн их ярьдаг, гардаг хүн” гэсэн биз. Тэгвэл эрхэм сайдтаныг элдэв зүйл ярьж попорч, заримдаа ший янгуу тоглохоос наагуур аяглаж байх зуурт толгойлсон салбар нь сүүл мушгисан байх юм. Энэ нь нэг талаараа ам, ажил хоёр хэр зөрдгийн илрэл гэлтэй. Хамгийн сүүлд л гэхэд тэрбээр өнөөх Жунайг авч ирэхээр “Филиппин улс руу явж тус улсын хууль хүчний байгууллагад 3 ширхэг албан бичиг гардуулж, улмаар ярилцаж байж “ШҮҮР” ажиллагааны эхлэлийг тавьсан” гэх зэргээр сайрхаж олны эгдүүцлийг хүргэсэн. “Шүүр” ажиллагаа руу ихээхэн анхаарсан ч “Шилэн” ажиллагаанд нь ийнхүү бүдэрчхэв. Засгийн газраас зарласан “Шилэн” ажиллагааны хүрээнд төрийн мэдээллийг олон нийтэд ил тод болгож буй байдлаар нь сар бүр яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үнэлгээ өгч хэлээд байгаа. Шилэн ажиллагаанд тэрбээр ийнхүү бүдэрчихлээ. Тэгвэл дараа дараачийн “Ш”-үүдэд хэрхэх нь ч бас анхаарал татах нь дамжиггүй ээ. Монголчууд 13-ын тоог нэг их бэлгэшээдэггүй. Тэгвэл Х.Нямбаатар сайд 13 байгууддагын 13-т нь давхиж явна даа.

Энэхүү анхны үнэлгээг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас гаргасан бөгөөд уг үнэлгээгээр Хууль зүй, дотоод хэргийн яам сүүл мушгижээ. Харин ХХААХҮЯ, БШУЯ тэргүүлсэн байна. Мөн яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрыг мэдээллээ ил тод болгож байгаа байдлаар нь жагсаасан байна.

 . 1. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 91.25 хувь 

2. Боловсрол, шинжлэх ухааны яам тус бүр 91.25 хувь 

3. Барилга хот байгуулалтын яам 87.50 хувь, 

4. Зам тээврийн хөгжлийн яам 87.50 хувь, 

5. Цахим хөгжил, харилцаа холбооны яам 85 хувь, 

6. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 84.50 хувь 

7. Эрүүл мэндийн яам 75 хувь, 

8. Сангийн яам 73. 75 хувь, 

9. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам 72.16 хувь, 

10. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 71.93 хувь, 

11. Соёлын яам 65 хувь, 

12. Батлан хамгаалах яам 57.50 хувь, 

13. Хууль зүй, дотоод хэргийн яам 46.25 хувийн үнэлгээ тус, тус аваад байна.


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.156
    2023/04/12

    попрох ч бас хэрэгтэй энэ асуудлуудыг гаргаж ирэх хүн нямбаатараас өөр байхгүй шүү санй дэмжиж байна олон жил бугшсан даа Бадамжунай Женко гэдэг монголыг хувааж идээд өөдийн бараа харуулсангүй дээ новшнууд хөгжил 10 жилээр хойшилсон

    Хариулах
  • 66.181.180.54
    2023/04/12

    Ug ni yum hiij baigaa hun bizdee yaahaaraa suul mushgidag yum be

    Хариулах
  • 192.82.85.24
    2023/04/11

    Идэж уух нь дийлдэхгүй юм. Ядаж нүүрсчидээ хориочээ

    Хариулах
  • 103.26.192.42
    2023/04/11

    Яаж дүгнэхээр ингэж дүгнэдэг байнааа. Хэрэв үнэн бол энэ яамныхан юу хийцгээж суудаг байнаа. Компьютер тоглосон хэдэн юм сууна уу.

    Хариулах
  • 66.181.161.229
    2023/04/11

    Цахим хөгжил хаилжаа холбооны яам яагаад дээгүүр байна Учрал сда зайлдаггүй юм бахдаа

    Хариулах
  • 192.82.85.119
    2023/04/11

    Шүүр ажиллагаа энэ яаманд огт өрнөхгүй, мэргэжлийн бус хүмүүс агентлаг, байгууллагуудад нь ажлаа хийсээр

    Хариулах