Энэ хаврын чуулганы халуун сэдвүүдийн нэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал олны анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барихаар болсон. Нэгэнтээ 2024 оны сонгууль хаяанд тулсан тул тус хуулийн төслийг ирэх 6 дугаар сарын 31-нээс өмнө хэлэлцэх нь тодорхой. Харин гол шинэчлэлийн тухайд сонгуулийн системийн өөрчлөлт буюу холимог систем ашиглах тухай асуудал яригдаж буй. Тус ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс нь холимог тогтолцоо. Үүний хамгийн гол ач холбогдол нь тулга тойрсон төсөв, тулга тойрсон хөгжил ярихаас зайлсхийж байгаа явдал” гэж хэлж байв. Нэг ёсондоо тойргын усалгаанаас салах ээлжит шинэчлэл гэж ойлгогдож байлаа.
ҮХЦ-ийн дүгнэлтээр сонгуулийн системийн өөрчлөлтийг салбар хуулиар хийж болно гэж үзсэн нь тус хуулийн төсөл амилах гол шалтгаан болсон. Үүнийг зарим хууль судлаачдын хувьд чухал шийдвэр гэж тайлбарлаж байсан төдийгүй холимог системийг нэвтрүүлснээр сонгогчдын санал хамгийн бага гээгдэх боломжтойг хэлж байв.
Мөн засгийн газрын ээлжит хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр жагсаалтаар нэр дэвших 38 хүний нэрийг намууд гаргахдаа нэр дэвшигчдийн 50 хувьд эмэгтэй нэр дэвшигчдийг оруулах саналыг өгсөн гэж мэдээлж байсан. Тэгэхээр уг санал хуулийн төсөлд тусгагдан батлагдвал жендерийн мэдрэмжтэй сонгуулийн хууль шинээр төрөх том хүлээлт байна.
Ийнхүү Сонгогчид, эмэгтэй нэр дэвшигчдэд ээлтэй Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль тогтоогчид хэрхэн хүлээж авах нь анхаарал татаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI наадам”-ын нээлтэд оролцлоо
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Сэтгэгдэл бичигдээгүй байна