Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр дүнд өнгөрсөн онд аудит хийсэн байдаг. Энэ шалгалтаар эрүүл мэндийн салбарын тогтвортой хөгжлийг хангах систем бүрдээгүйгээс төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. Ингээд аудитаар илэрсэн зарим зөрчил, мэдээллээс дурдъя. Иргэдийн өргөн хэрэглээний эм хэтэрхий өндөр үнэтэй байна.
Манай улсын эмийн импортын хэмжээн сүүлийн хоёр жилд 2 дахин нэмэгдсэн гэх мэдээлэл байдаг. 2016 оны орчимд ойролцоогоор 180 гаруй тэрбум төгрөгийг эмийн импортод зарцуулж байсан бол 2020-2022 онд 363 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдсэн байдаг аж.
Эдгээрийг өгүүлэхийн учир нь импортын эмийн үнэ олон улсын жишгээс хэт өндөр байгаа онцолсоор ирсэн.
Тэгвэл тэрхүү өндөр үнэтэй эмийг бид хэрэглэдэг. Гэтэл уудаг эмийн 15 хувь нь л хүний биед шингдэг гэхээр үлдсэн 85 хувь нь хэрхдэг нь тодорхойгүй учраас олны зүгээс айдаст автаад байгаа нь ч нууц биш.Гэхдээ энэ яриаг тарааж олны төөрөгдүүлж сэтгэл санаагаар унагаж байгаа нөхдүүд бол сүлжээний бизнесийнхэн.
“Пиптед” гэж ид шидтэй бүтээгдэхүүнийг рекламдаж байгаа нэгэн цэнхэр дэлгэцээр “Уудаг эмийн дөнгөж 15 хувь нь л хүний биед шингэдэг. Тэгэхээр үлдсэн нь хор болж байна гэх өнгө аястай зүйл ярьж өөрсдийнхөө бизнесийг сурталчилж байх жишээтэй.
Иймд мэргэжлийн байгууллагууд эмийн талаарх мэдээллийг үнэн зөвөөр нь ард иргэдэд хүргэх шаардалага гарч ирж байна
Эмнээс ямар их хор байгааг аудитын тайланд онцолжээ. Олон улсын судалгааны MSH байгууллагаас гаргасан медиан үнийг тухайн улсын эмийн үнэтэй харьцуулж, эмийн судалгаа хийдэг байна.
Манай улсын хувьд ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмүүдээс хамгийн өндөр санхүүжилт авч буй артерийн даралт бууруулах 6 эмийн үнийг медиан үнэтэй харьцуулахад 5.4-15.6 дахин өндөр байжээ. Мөн хилээр орж ирээд үнэ өсөж байгаа эсэхийг ЭМДС-аас хамгийн өндөр дүнгээр үнийн хөнгөлөлт олгосон, зарим бүлгийн үнэд ГЕГ-ын мэдээнд үндэслэн судалгаа хийхэд, зах зээлд худалдаалагдаж буй эмийн үнэ нь импортолсон үнээс 10-82 хувиар өндөр байгаа нь хэрэглэгчдэд үнийн дарамт учруулж байна гэж үзсэн байна.
Жишээлбэл, хепатит вирусийн эсрэг эмүүдийн олон улсын дундаж үнийг судлахад, Софосбувир-Ледифасвир бүлгийн эмийн стандарт эмчилгээ хугацаанд буюу гурван сар уух эмийн дундаж үнэ олон улсад 58.0 ам.доллар байхад манай улсад энэ бүлгийн эм болох Ледвирийн нэг сарын хугацаанд хэрэглэх нь 60.0 ам.доллар, гурван сар хэрэглэхийг нь 180.0 ам.доллараар оруулж ирж байгаа нь эмийн үнэ өндөр байхад шууд нөлөөлж байна гэж дүгнэжээ.
Тиймээс цаашид Үндэсний эмийн зохицуулалтын байгууллагын бие даасан байдал, эрх зүйн чадамжийг бэхжүүлж, эмийн зохицуулалтын иж бүрэн тогтолцоог бүрдүүлэхийг Засгийн газарт зөвлөжээ. Мөн зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өнчин эмийн үнийн дээд хязгаар тогтоох эрх зүйн орчинг тодорхой болгохыг Аудитаас зөвлөсөн байна. Нэмэлт бүтээгдэхүүний ангиллын эмд 17 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
ЭМДС-аас 2016-2021 онд жороор олгох эмийн хөнгөлөлтөд нийт 226.5 тэрбум төгрөг олгосноос артерийн даралт бууруулах бүлгийн эмд 66.9 тэрбум төгрөг, хепатитийн В, С вирусийн эсрэг эмд 36.3 тэрбум, халдварын эсрэг эмд 12.3 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр гурван бүлгийн эмд олгосон үнийн хөнгөлөлт нь ЭМДС-аас олгосон нийт санхүүжилтийн 51 хувийг эзэлжээ. Эдгээр гурван бүлгийн эмийн хөнгөлөлтөд олгож буй санхүүжилтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа ч эдгээр өвчнөөс улбаатай нас баралт буураагүй бөгөөд энэ нь санхүүжилт үр нөлөөтэй байна гэж хэлэхэд учир дутагдалтай байгааг дурдсан байна. Мөн эмийн хөнгөлөлтийг нотолгоонд суурилсан, эмчилгээ үйлчилгээний зааварт орсон үр дүнтэй эмд олгож байх зарчим алдагдсан байна. Учир нь, 2016-2021 онд нийт 17 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлтийг эмчилгээний зааварт ороогүй, олон улсад үр дүнгийн нотолгоо муутай гэж үздэг нэмэлт бүтээгдэхүүн гэх ангиллын эмд олгож,
Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсан байжээ.Иймд цаашдаа ЭМДС-ын эмийн хөнгөлөлтөд орох эмд тавигдах шаардлага хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг Үндэсний аудитаас Засгийн газар, Эрүүл мэндийн сайд, ЭМДЕГ-т зөвлөмж болгосон байна. Мөн ЭМДС-аас үнийн хөнгөлөлт үзүүлэх чиглэл, хөнгөлөх хэмжээг оновчтой тодорхойлох, төлөвлөлт, хөндлөнгийн хяналт бүхий даатгалын тогтолцоог бүрдүүлэхийг зөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.9.40.54
MGLd hereglej bgaa emnuud bugd huuramch.Uuj bga emee gadaadaas zahiad uuhad shal eer sain bdg.Hooloin tsatsdag emiig orosoos avahad ur dun eer bdg.Monos bol hudlaa taria n us.em uo ch uom Hiuramch emiin yne n tengert hadsan hachin uoma.Kizli mai ulaan tos ingej iheet oruulsan uomuu.end nairuuldag geh uom.Gaali hynalt hediig oruulsanaa ard tumend tailagnah heregtei.Tulenhiin tosiig hodoodond gd Bilgee soliot bainga reklamdah uom.
Хариулах