Урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, иргэдэд түгшүүр төрүүлдэг М-ийн бүлгийн Г, О, З нарыг цагдаагийн байгууллагаас баривчлан саатууллаа.
Уг этгээдүүд энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын авто зогсоол, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдээс мөнгө, эд зүйлс өгөхийг шаардсан. Мөн өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, айлган сүрдүүлэн Lexus-570 маркийн тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, таслан зогсоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэллээ.
Шалгалтаар сэжигтэй этгээд Г-ын гэрээс хийн гар буу, М-н тээврийн хэрэгслээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй хутга зэргийг хураан авсан. Тухайн этгээдүүдийг баривчилж, ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулав.
Мөн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
192.82.68.47
Нямдорж сайд байсан бол ул үндэсээр нь устгана даа
Хариулах76.81.100.222
Manai huul huchnoi baiguulga tsagdaaginhan er sain ajillaj bgaa shuu baiga muu helhee bolmoor yumaa huulin zaalt turul angiig n medehgui baij hudlaa hisber bodloor huchnii baiguulgaa daramtlaj ajliig n hiilgejgui bgaagaa boltsgoomoor l yum
Хариулах211.217.43.21
Manai Munzuu paktlsanuu
Хариулах192.82.83.239
Сайн байна
Хариулах