Хөгжлийн банкны бас нүүрсний хэргийн дуулиан намжаагүй, хэрэг нь нэг талдаа ч гарч амжаагүй байхад дахин нэг хэрэг мандсан нь Боловсролын зээлийн сангийн асуудал байлаа.
Өнгөрөгч 7 хоногт буюу 3 дугаар сарын 22-нд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгосон.
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудын тухайд суралцаж дуусаад эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн, гэрээний үүргийн хугацаа нь дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн, гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.
Тодруулбал энэ 230 хүн бол 1997 оноос хойш Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан ч зээлээ төлөлгүй алга болсон хүмүүс. Эдгээр хариуцлагагүй, том толгойтнуудаас болж Боловсролын зээлийн санд 10 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эрсдэл үүсчхээд байгаа.
Боловсролын зээлийн сан ийм байдалтай болох нь арга ч үгүй биз.
2022 оны 2 дугаар сард Боловсролын зээлийн сангийн даргаар очсон Д.Гарди гэгч нөхөр өөрөө Боловсролын зээлийн сангаар гадаадад суралцсан нэгэн. ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломат академид Олон Улсын харилцааны мэргэжлээр Олон Улсын хүмүүнлэгийн харилцааны хөтөлбөрийн хүрээнд суралцаж, 2016 онд төгссөн. Гэтэл тэр БЗС-гийн даргаар очмогцоо өөрийгөө “ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСӨН” бичгийг хууль бусаар үйлдсэн том гар гэж байгаа.
Ийм хүн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, УИХ-ын гишүүн Г.Дамдинням УИХ-ын гишүүн асан, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай гэх мэт томчуудын хүүхдүүдээс өр зээлээ нэхэж, шаардаж чадах нь юу л бол. Тийм дээ ч Боловсролын зээлийн санд эрсдэл үүсчхээд байгаа учраас салбарын сайд нь шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаа биз ээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
64.119.29.144
Badamjunai gej neg ulbiisun ukheer bas khuukhdee toriin mongoor surgaa yu...nugel ni nudeeree garmar shuu
Хариулах