Номхон далайн баруун бүсийн орнуудаас Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөр, сүрьеэгийн өвчлөл, өвчлөлөөс шалтгаалсан нас баралт ихтэй 7 орны тоонд багтсаар байгаа. Багтсаар гэхийн учир нь өмнө нь ч энэ үзүүлэлтээр “өндөр авч” байсан гэсэн үг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр жилд дунджаар сүрьеэгийн 4000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 10 хувь нь хүүхдэд тохиолдож байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татах асуудал. Мөн 70 орчим хувь нь хөдөлмөрийн насны буюу 16-45 насныхан, жилдээ 200 гаруй хүн сүрьеэгийн улмаас хорвоог орхиж байгаа зэрэг нь анхаарлын гадна үлдэхгүй нь ойлгомжтой.
Мэргэжлийн байгууллагынхан ийнхүү судалгаа гаргаж, дохио өгч байгаа ч төр засаг, ард иргэдтэйгээ хамтдаа энэ өвчинтэй тэмцэж гэмээнэ “Сүрьеэгүй идээдүй”-г бий болгож чадна. Түүнээс биш зөвхөн эмч, эмнэлгийн байгууллагх ажилтнууд мянга хичээгээд сүрьеэгээс ангижирчих юм биш.
Тун саяхан сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр болж өнгөрлөө. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний энэ өдрийг дэлхий нийтээрээ мэддэг болсоор удаж байгаа. Манай улсад гэхэд бараг 20 гаран жил тэмдэглэсээр ирсэн ч халдварт өвчний тооноос бараг л хасагдах дөхөж байсан гэх энэ өвчин дахин эргэснийг нийгмийн ороо бусгаа байдал, ядууралтай холбон үздэг юм билээ.
Өдгөөгөөс 5 жлийн өмнө “Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, үр өгөөжөө өгч байсан. Гэтэл уг хөтөлбөрийг халж “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн нэг хэсэг болгосон нь буруу шийдвэр гэдгийг төр засгийнхан ухаарсан цагт Монгол Улс “Сүрьеэгүй ирээдүй”-д ойртож очих учиртай.
Тиймээс “Сүрьеэгүй ирээдүй”-д дөхөж очъё гэвэл шийдвэрээ эргэж харах нь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сэтгэгдэл бичигдээгүй байна