Монгол Улсын Засгийн газар "5Ш" ажиллагаа хэрэгжүүлнэ гээд 2023 оныг АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ЖИЛ болгон зарласан. Энэ хүрээнд олон улсын байгууллагууд хээл, хахуулийн үндэс болсон төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, нэгтгэн нийлүүлэх, ажилчдыг цомхотгох зэрэг үр дүнтэй зөвлөгөөг манай улсад өгч буй.
Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын үндсэн зорилго чиглэлээс илт хазайсан хуулийн төсөл УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэв. Тодруулбал Х.Болорчулуун сайдын санаачилсан Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгохоор тусгажээ. Ингэхдээ олон нийтийн компани биш ХХК болгохоор заасан байв.
Хөгжлийн банкны хэрэг, Нүүрсний хэрэг зэрэг Монголыг дэлхий нийтэд муугаар сурталчилж өгсөн дуулиант хэргүүдээс харахад хамгийн том авлигалын хэргүүд төрийн өмчит компаниудад үйлдэгдэж байсныг бултаараа харсан, мэдэрсэн. Иймдээ ч УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд төрийн өмчит компанийг нэгээр ч нэмэхгүй байх хуулийн төсөл санаачлан намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Харин үүнийг "Ээмэг сайд” ойлгоогүй бололтой.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд аль ч төрлийн компанийн засаглалыг сайжруулахын тулд НЭЭЛТТЭЙ байх ёстой гэх зарчмаар явж байхад Х.Болорчулуу
н сайд социолист, капиталист үзлээсээ салаагүй явна гэж харгадаж байна.
Саяхан л Монгол Улсын нийт үхрийг ЭЭМЭГЖҮҮЛНЭ гэж хэлээд адлуулж явсан бол ийнхүү ээлжит эндүүрлээ бас л зарлав. Гэхдээ малчид “Бид өөрсдөө малаа ээмэгжүүлээд ирсэн, төрөөс мөнгө зарлагадах шаардлагагүй” гэх тайлбар өгч байсныг ч энд дурдах учиртай.
Учир иймд Х.Болорчулуун сайдын ороо, бусгаа шийдвэрүүдийг бодлого боловсруулагчид анхаарахгүй бол “Тэнэж яваа сүнснүүд” шиг сөрөг үр дагавар гаргаж мэдэх л юм. Мөн тэрбээр Боловсролын зээлийн сангийн тухай асуудал гарч ирмэгц танхимын даргыгаа ч бас чимхэж "Харвард төгсөгчдөөс ХААИС төгсөгчид эх оронч..." гэж бичсэн ч төд удалгүй устгасан байсан нь түүний хэр туйлбартайг илтгэж буй юм.
Ийм л нэг сайд өнөөдөр Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ХАА-г дэмжих санг төрийн өмчит компани болгохоор зүтгэж зөрүүдэлсээр.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Хөгжлийн банканд хураагдаж шилжсэн ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ҮЛ ХӨДЛӨХҮҮД
GS-25 сүлжээ дэлгүүрт ой хүрээгүй хүүхдээ орхиж явсан эхийг эрэн хайж байна
Орны төмөрт толгойгоо гацаасан хүүхдийг тэлэгч ашиглан аварчээ
Б.Идэр-Одыг койны хэргээр олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн...
Хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох энэ сарын ХУВААРЬ
Байрны орцонд нэгнийхээ биед халдсан 16 настай охинд зөрчлийн хуулиар торгох шийтгэл ногдуулжээ
68.100.116.11
erguu pzidaa
Хариулах