Засгийн газрын ШҮГЭЛ-ийг Х.Булгантуяа шүлсдчихлээ

Moderator
2023/03/24

 Хүүхдийн, гэр бүлийн хүчирхийллийн ихэнхдээ хаалттай, цоожтой хаалганы цаана өрнөдөг. Гэтэл УИХ-ын гишүүн, Боомтын сайд Х.Булгантуяагийнхаар бол тэрийг таслан зогсоох арга нь ШҮГЭЛ юм гэнэ. Сангийн дэд сайдаар ажиллаж явсан түүнийг УИХ-ын гишүүн болоход олон хүн нүдээ олсон сонголт хэмээж байв. Гэтэл сахил хүртээд шал дордов гээч болоодохлоо. Араас нь “давхар дээл” нөмөрч Боомтын сайд ч болсон. Гэтэл мань хүн урагш харж, Монгол Улсыг хөгжүүлэх бус бодит байдлаасаа дордсон шийдэл олж, түүнийгээ түгээн зарлаж эхэллээ. Уг нь Ерөнхий сайд, Засгийн газар авлигын эсрэг 5Ш ажиллагаа эхлүүлж, түүний нэг нь ШҮГЭЛ үлээх байв. Тэгсэн түүнтэй нь зэрэгцээд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн санаачилж байна гээд бүр НҮБ-ын Хүүхдийн төлөө сангаар түүнийгээ дэмжүүлжээ. Хаалттай хаалганы цаана өрнөөд байгаа хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо буурахгүй байна. ЦЕГ-ын бүртгэлд 2020 онд 1118 хүүхэд хохирогч болсон гэх бүртгэл бий. Энэ нь 2021 онд 1365, 2022 онд 2014 болж тус тус өссөн гэх харамсалтай мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн улмаас 2020 онд 516 хүүхэд гэмтсэн бол 2021 онд 550, 2022-852 болж өссөн. Үүнтэй зэрэгцэн нас барсан хүүхдийн тоо ч 2020 онд 670 байснаа 2021 онд 683, 2022 онд 766 болж нэмэгдсэн. Эндээс харахад дээрх цаг хугацаа бол ковид-19 цар тахлын улмаас хэдэн түвшний гэр бүлүүд хөл хорионд байсан үе. Тэгэхээр шүгэл үлээж, чанга дуугарч, түмэн зарлалаа гээд хүүхдийн, гэр бүлийн хүчирхийлэл буурдаггүйг баталж байгаа хэрэг. Харин ч ШҮГЭЛ үлээх гэж шүлсдэж зогсохын оронд далд үйлдэгдээд байгаа гэмт хэргийг даруухнаар илчилдэг дохио, зангаа, үйлдлийг заах нь өөрөө жинхэнэ нийгмийн ШҮГЭЛ байх байлаа. Түүнээс Засгийн газраас авлигын эсрэг ШҮГЭЛ үлээхэд, захын хүүхэн үсэрч үсэрч гарч ирээд “ШҮГЭЛ”-ээ хаана, хэзээ, яаж үлээхээ мэдэхгүй шүлсдээд байж болохгүй биз дээ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.91
    2023/03/24

    Гудамжны царайтай энэ ичих булчирхай байна уу.Яаж яваад их хуралд суудаг байна.Хажуудах авгай нь бас гишүүн юм уу хаанаас иым хачин хачин юмс олоод гаргачихаваа ман намынхан гэж ийм зүс царай мэдлэг боловсрол юм юмаараа гологдсон хоосон толгойтой юмсаар намаа самарч дуусаждээ

    Хариулах
  • 139.5.218.135
    2023/03/24

    Балай мэдрэл

    Хариулах