БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ЭЕШ-ын бүртгэл эхэлчихсэн байхад Эрх зүйч мэргэжлээр шалгалт өгөхөөр бэлтгэсэн хүүхдүүдийн ирээдүйг үгүй хийчихлээ.
Тодруулбал тэр 2023 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын журам, босго оноог шинэчилсэн тушаалаа энэ сарын 14-нд гаргасан.
Үүнтэй хамт оюутан элсүүлэх шалгалтын нэрсийг ч зарласан. Гэтэл зарим мэргэжлийн суурь шалгалтыг өөрчилжээ.
Тухайлбал, Эрх зүйч мэргэжлээр элсэгчид Математикийн хичээлээр суурь шалгалтаа өгөхөөр болжээ.

Ингээд хуульч болно хэмээн мөрөөдөж, бэлтгэдэг сурагчид уг нь сүүлийн 20 гаруй жил Нийгэм судлалын хичээлээр суурь хийж, Гадаад хэлний шалгалт хамт өгсөөр ирсэн. Өмнөх жил ч ялгаагүй.
Гэтэл БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гэнэтхэн Эрх зүйн мэргэжил эзэмших гэж байгаа бол Математикаар суурь шалгалтаа өг гэж лүндэн буулгасан нь аль хэдийн ЭЕШ-даа бэлтгэж, бүр бүртгэлээ ч хийлгэчихсэн сурагчдын хувь заяаг гаргуунд гаргасан үйлдэл болчхоод байна.
Нэгэнт цаг нь тулчихсан сурагчид Нийгэм судлалын хичээлээ хаяад сар гаруйхан хугацаанд Математикийн хичээлд бэлтгэх үү.
Эрэлттэй мэргэжил биш гээд Эрх зүйч болж болохгүй гэсэн үг биш биз дээ. Хөрсөнд буухааргүй, амьдралд хэрэггүй, бусдын боломжийг үгүй хийх гэсэн шийдвэр гаргасан Л.Энх-Амгалан сайд та тушаалаа эргэж харахгүй бол энэ удаагийн элсэлтийн шалгалтаар их л олон хүүхэд бухимдаж, мөрөөдлөө гээх нь байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
192.82.91.91
Тэр шаардлагатай 6мэргэжлээр сурах сонирхолтой хүүхдүүдииг шууд шалгалтгүй авч сургамаар юмаа.мөн төлбөрөөс чөлөөлөх хэрэгтэй шүү.
Хариулах202.126.89.143
Зөв шдээ боловсролтой хичээнгүй хүүхэд нь босго оноог давна.
Хариулах