БЗС-гийн зээлээ төлөөгүй, сураггүй алга болсон 230 хүний нэрийг зарлаж, шалгуулна

Moderator
2023/03/24

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ: 

Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл аваад эргүүлэн төлөөгүй иргэдийн мэдээллийг ил болгохоор болжээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу сургалтын төлбөрийн зээлээ төлөөгүй оюутнуудын нэрийг зарлахаар болсон байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд зарим хууль журамтай зөрчилдөж байсан заалтуудыг хуульд нийцүүлсний үндсэн дээр Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх сурагцагчийн овог, нэр, зээлийн дүн, суралцсан улс, мэргэжил, сурлагын дүнг нийтэд ил тод зарлах боломжтой болсон байна. Өнөөдрөөс Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх суралцагчийн мэдээллийг ил болгож байгааг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ.

Ингэхдээ Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг ил болгоно. Энэ хүрээнд

-Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн

-Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн

-Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421суралцагч, магистр докторын 1950 суралцагч

-Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн

-Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна.

Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.

-Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн

-Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,

-Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна.

Өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас зээл аваад ор сураггүй алга болж, зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа  230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлнэ гэдгийг Л.Энх-Амгалан мэдээлэв. Эдгээр зээлдэгчийн нэр, эцэг эхийн нэр, мөнгөн дүн, сургуулийг ил тод болгож, хууль хяналтын байгууллагад шалгуулах юм байна. Нийтдээ 10 тэрбум төгрөгийн зээлийн асуудал яригдах юм байна.

 Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар бэлтгэл хангаж байгаа аж.

Иргэдийн Боловсролын зээлийн сангаас авсан мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.226
    2023/03/26

    Санаатай буцааж төлөхгүй гэж бодож л төрийн сангийн зээлээр сурч бна ш дээ.Анхнаасаа төрийн сангийн зээлээр сурсан нөхдүүдийгингэ давраагаагүй бол иймдээ тулахгүй бсан.Мөнгөтэй хүмүүс өөрөөсөө мөнгө гаргаж мэдлэгээ дээшлүүлж чадахгүй ардын хүүхдүүдийн боломжийг хулгайчихаад одоо болтол зүгээр явах нь битгий хэл эхнээсээ их хурлын гишүүн болчихсон яьах юм .Тэр их хурлын гишүүнцэр Саранчимэгээс авхуулаад ичиж үхдэггүй ширэн цаашаа нүүртэнгүүд их бна шүү. Ийм новшнуудыг зураг аар хууль шударга ёс яхиад гарахаар бүр огиудас хүрмээр шүү.

    Хариулах