ТАКСИНЫ ЖОЛООЧИЙГ СУУДЛЫН БҮСЭЭР ХООЛОЙГ НЬ БООЖ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Moderator
2023/03/23

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дээрээс миний машиныг үл таних согтуу хүн аваад зугтчихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Дуудлага, мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс авч шалгахад 21 настай, эрэгтэй Н таксинд явж байхад нь Хөвсгөл аймгийн харьяат 29 настай, Б нь согтуурсан үедээ суудлын бүсээр хоолойг боож, толгойд нь 2 удаа цохиж, автомашиныг дээрэмдэн авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоолоо. Уг хэргийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна