Хойд эцэгтээ зодуулсан хүүг гадаадад эмчлүүлэхээр хандив цуглуулна

Moderator
2023/03/22

Өнгөрөгч гуравдугаар сарын 08-ны өдөр гурван настай хүү гаднаа ил гэмтэл бэртэлтэй, ухаангүй хүргэгдэн ирсэн тухай өмнө мэдээлсэн. Хүүгийн ээж, хамтран амьдрагчийн хамт хүүг эмнэлэгт хүргэсэн. Гэвч хамтран амьдрагч 34 настай эрэгтэй Э хүүг эмнэлэгт хүргэсний дараа зугтсан бөгөөд цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж хойшлуулшгүйгээр баривчлан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй.

Хүү өдгөө 14 дэх өдөртөө ГССҮТ-д эмчилгээ хийлгэж буй. Хүүгийн эцэг өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны өдөр хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм. Хүүгийн амьсгалын аппаратыг салгасан бөгөөд ерөнхий амин үзүүлэлтүүд сайжирсан ч, хүү ухаангүй байгаа аж. Иймд хүүг БНТУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учир ард түмэндээ хандан хандив гуйж, олон нийтэд мэдээлэл өгөх байна.


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.56
    2023/03/23

    Энэ ярагчин мөнгө өгч эмчилгээнд хандивлах ёстой ах дүү хамаатнаараа их л мөнгөтэй улс байна лээ шүү

    Хариулах
  • 202.9.46.85
    2023/03/23

    Хойд эцэгийг олны нүдэнд ил гаргаж цаазлаач ээ Ийм зэрлэг хүмүүс зэрлэгийг л түгээнэ! Юун хүний эрх амьд явах эрх эдлүүлэх вэ?!

    Хариулах
  • 202.179.26.116
    2023/03/22

    Тэр ярагчингаар эмчилгээний зардлыг гардуулаад . Тэнэг яргачин

    Хариулах
  • 203.91.115.52
    2023/03/22

    Хойд эцгийг цаазал

    Хариулах