Фэйсбүүкт "Алтанчимэг Энхчимэг" нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй хуудаснуудад "Годон гутал лизингээр зарна" гэх зар мэдээ нийтэлжээ.
Улмаар 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28 сая төгрөгийг 33 настай "Э" гэгч залилсныг тогтоосон байна. Дээрх этгээд нь гутал худалдан авах гэсэн иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлж цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироожээ.
Уг этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Увс аймгийн цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иймд иргэд та бүхэн цахим орчинд үйлдэгдэх залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.179.24.67
Энэ нэг юманд зальлуулж байхаар захаас эсгий гутал аваад өмсчихгүй дээ. Хмм
Хариулах202.126.89.59
Энэ нөхөрт залилуулсан мөнгөө авмаар бнаа баригдсан нь яамай даа
Хариулах