Амралтын өдөр нэгэн эмэгтэйн сошиал хаягтаа оруулсан сэтгэгдэл олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэж, заримынх нь сэтгэлийг шимшрүүллээ. Тэр эмэгтэй
“Фэйсбүүкт ер нь хаана ч тэр байнга эерэг байхыг хичээдэг. Гэхдээ өчигдөр нэг зүйлд үнэхээр бухимдлаа. 2 хүүхэдтэйгээ автобуснаас буух гэж байтал охин түрүүлээд буучихсан хүүтэйгээ 2-лаа бууж амжсангүй. Жолоочоос яаж ч гуйгаад бид хоёрыг буулгасангүй. Автобусанд байсан хүмүүс бүгд хүүхэд нь үлдчихлээ шүү дээ гэж орилоод ч буулгасангүй, дараагийн буудал дээр ирж байж хаалга онгойлоо. Энэ хооронд "манай дүү үлдчихлээ шүү дээ ахаа буулгачих л даа" гээд зөндөө уйлсан. Охин минь ганцаараа үлдээд ямар их айсан бол. Азаар Ундрал ээжийнхээ утасны дугаарыг мэддэг болохоор сайн хүн таарч утсаар ярьж охиноо очиж авлаа. Хүнлэг сэтгэлээ уландаа гишгэсэн тэр жолооч чамайг үр хүүхэдтэй л гэж найдъя.” хэмээжээ.
Үүнийг уншсан олон нийт автобусны жолоочийг зүхэв. Угаас аргагүй биз. Их хотын их стресс дунд нэг стресс нэмж чаддаг нь автобусны жолооч нар гэдгийг хэн хүнгүй мэднэ. Харилцааны соёлгүй, хүнлэг сэтгэлгүй тэд үйлчилгээний байгууллагад тохирохгүй. Бууж амжаагүй байхад хаалгаа хаагаад давхина, суух гээд гүйхээр орхиод явчихна. Суусан хойно хөлдүү мах ачсан аятай аймаар давхина. Тамхи татаж, утсаар хов базна. Одоо бүр эх үр хоёрыг салгаж давхиж байх жишээтэй. 2022 онд ч бас дотор нь муухайрч, бүр ухаан алдаж унасан охиныг буулгахгүй давхисан түүх бий.
Нийтийн тээвэр бол ард иргэдэд үйлчилж буй “Үйлчилгээний байгууллага”. Орчин үед үйлчилгээний байгууллагууд худалдааны зөвлөх авахдаа хүртэл царай зүс, харилцаа хандлага, биеэ авч яваа байдлыг нь шинжиж сонгон шалгаруулж авдаг болсон. Учир нь мөнгөө төлөөд үйлчлүүлж буй хэрэглэгчид таагүй үйлчилгээ үзүүлэх нь зүйд нийцэхгүй болохоор тэр. Гэтэл иргэдийн өдөр тутамдаа мөнгөө төлөөд үйлчлүүлдэг нийтийн тээврийн жолооч нь ёс зүйгүй, хариуцлагагүй, харилцаа хандлага “НОЙЛ”, өөрийнх нь хувийн унаанд суучихсан юм шиг аашилдаг. Тиймээс амралтын өдөр тохиолдсон эл явдал нь автобусны жолооч нараас чанартай үйлчилгээ бас хариуцлага нэхэх цаг нь болсныг харуулж байна. Адаглаад цэвэрхэн хувцаслаж, иргэдтэй хүн ёсоор харьцдаг болгож “Соёлжуулах” шаардлагатай байна. Үүнд иргэн таны оролцоо ч чухал. Санал гомдлын утас руу нь хангинатал залгаж, асуудлыг дор нь шийдүүлдэг болцгоох нь "Соёлтой хот болгоё" уриатай бидний зорилгод, ирээдүйд ч хэрэгтэй шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
103.229.122.246
Санал гомдол авдаг утас руу нь залгахаар утсаа авдаггүй шүү дээ.
Хариулах139.5.218.135
Энэ тэнэг жолооч нарыг соёлтой болгомоор буудал дээрээ зогсохгүй цаганд баригдаж явж байна хүн авч явах гэдэгээ ойлгодоггүй 50 дугаар автобус хуучинаар ленин клуп дээр зогсох байтал гарцан дээр зогсоод хүн буулгаад шууд зогсохгүй явж цайна
Хариулах119.40.103.3
gar utsaaraa estoi udaan, shal zavaan hov jiv onts hereggui yum yarina, estoi aimaar. gadaadad bol niitiin teevriin jolooch nar zam deer utsaaraa yarih horiotoi.
Хариулах202.179.15.130
тэр олон хүн суулгачаад тамхиа дураараа татана.
Хариулах