"Говь" ХК Хөгжлийн банкнаас 31 тэрбум төгрөгийн зээл аваад "Таван богд"-ын өөр компанийн зээлийг төлжээ

Moderator
2023/03/15

Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Энэ хөтөлбөрийг гүйцэтгэх захирал асан Батбаяр хэрэгжүүлжээ. Капитал банк энэ хөтөлбөрийг дамжуулан зээлдүүлсэн ч зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд тус банкны захирал асан Д.Ариунболдыг дуудах шаардлагатай гэж шинжээч дүгнэв. Тэрээр "Мөнх хаан трэйд" компаниараа 5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч тэрээр сонсголд ирсэнгүй. Энэ зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэж шинжээч танилцуулсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш ноцтой гэв.

2015 онд УИХ тогтоол гарган, "Ноолуур" хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

"Говь" ХК нийт 5 удаа болон өөрийн хамаарал бүхий "Дулаан гэр" компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан.  Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг дуудсан юм. Тус компани дээрх зээлээр "Таван богд"-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчжээ. Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэв.      


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2023/03/16

    Novsh Icheech Mongol hunii nuuriig yaj harj chadaj b naa ????

    Хариулах
  • 66.181.184.44
    2023/03/15

    энэ зээлиЙГ УЛСЫН ХЭРЭГЦЭЭНД АВААГҮЙ ГОЛ НЬ ТОМ КОМПАНИУДЫН ӨРИ ЙГ ДАРАХ ЗОРИЛГОТОЙ БАЙСАН ГЭЖ ОЙЛГОГДЛОО. ЗЭЭЛЭЭ БУЦААЖ ТӨЛӨХГҮЙ БАЙСАН БОЛ БОЛОХ Л БАЙЖ. ГЭТЭЛ ЗЭЭЛ ОҮГОСОН ГАДААД УЛСУУД НЬ ЗЭЭЛЭЭ БУЦАЖ АВНА БИЗ ДЭЭ. ТЭГТЭЛ ЗЭЭЛ БУЦААХ МӨНГӨ ҮГҮЙ БОЛЖ . МОНГОЛООС ЗЭЭЛСЭН БОЛ ТЭГЭС ИНГЭС ХИЙГЭЭД ӨНГӨРӨХ БАЙЖ. ТӨСӨЛ АНХ ЗОХИОСОН ХҮН МАШ ТОМ ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖ ТААРАХ УУ?

    Хариулах
  • 66.181.189.76
    2023/03/15

    Хогын ховдын гар

    Хариулах
  • 66.181.182.159
    2023/03/15

    Энэ торгуудын шунал уу нэг юм дуулгана шүү

    Хариулах