Хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг нүүрсний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэ нөхцөлүүд тогтоогдсон байна. Ажлын хэсэг Гашуунсухайтын боомтоор улсын хил нэвтэрсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг хянан шалгаж байна. Одоогийн байдлаар 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг серверээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мэдээлж байна.
Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн: Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Тэдний 48 нь нийтийн албан тушаалтан байна.
УИХ-ын гишүүн-6
Зам тээврийн хөгжлийн сайд асан-1
Төрийн нарийн бичгийн дарга асан-1
Аймаг, сумын Засаг дарга-4
ИТХ-ын дарга-1
УИХ-ын гишүүний зөвлөх-1
Гаалийн улсын байцаагч-12
Хил хамгаалах байгууллагын ажилтан-4
АТҮТ-ийн албан тушаалтан-4
Өмнөговь аймгийн газрын даамал-2
Боомтын захиргааны мэргэжилтэн-2
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрх бүхий албан тушаалтан-7
Тавантолгой төмөр зам компанийн албан тушаалтан-3
Нэр бүхий хуулийн этгээдийн албан тушаалтан-15
Иргэн-22-ийг яллагдагчаар татан, шалгагдсан байна.
Үүний: 24 албан тушаалтныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан
14 албан тушаалтныг хахууль авсан
26 иргэн, албан тушаалтныг хахууль өгөх
21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан.
Одоо шалгагдаж буй хэргүүдэд 8 яллагдагч цагдан хоригдож байна. Мөн 41 хүнийг улсын хилээр гарахыг хязгаарлаж, 4 хүний албан үүргийг түдгэлзүүлж, 26 яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
202.9.46.54
asralt sv batbold 2 medne de
Хариулах66.181.189.76
Asralt l medej baigaa baihdaa
Хариулах202.9.41.20
Asralt gj nuhur zugeer alga bolson.SUgiin hun bolhoor hen ch uo ch shaardahgui.shalgahg ui.Zugeer zaluusiig bolhoor tamlan zovooj.eruul mend ami nasaaraa zovj bn.Shuuh huulid unen gj bnuu
Хариулах66.181.185.134
бузруул хулгайгөа нуун дарагдуулжээ хятадын талаас нь мэдээлэлийг нь аваачээ
Хариулах