Гурван настай хүүхэд бусдад зодуулж, хүнд гэмтэн сэхээнд орсон мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл өглөө. ЦЕГ-аас өгсөн мэдээллээр “ГССҮТ-өөс энэ сарын 8-нд 2023.03.08/ “Манай эмнэлэгт бага насны хүүхэд биедээ ил харагдах гэмтэлтэй, ухаангүй байдалтай ирсэн” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн.
Шалгалтын явцад 3 настай, эрэгтэй Б-г төрсөн эх Л, түүний хамтран амьдрагч Э нар эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Улмаар Л-ийн хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нь хүүг эмнэлгийн байгууллагад хүргэсний дараагаар зугтаасан байна.
Уг этгээд 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас түүнийг шуурхай эрэн сурвалжилж баривчлан цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, одоогоор ухаангүй байгаа талаар ГССҮТ-өөс бидэнд мэдээлсэн. Урьдчилсан байдлаар энэ сарын 6-7-нд шилжих шөнө хүүг зодсон ч 8-ны өдөр эмнэлэгт хүргэсэн. Сэжигтэн Л нь өмнө нь бусдын биед гэмтэл учруулсан хэргээр ял шийтгэл авч байсан.
Тухайн хүүхэд хүзүү, нуруу, гарны хугаралтай, тархины битүү цус хуралттай буюу хавсарсан хүнд гэмтлийн оноштой. Хүүгийн шулуун гэдэсний хэсэгт цус хурсан хэмээн шинжээч эмч дүгнэсэн байна. Энэ нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээс үүссэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй. Хүүгийн биед үүссэн зодуурын шарх, цус хуралт зэрэг нь 5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
Хүүг зодсон этгээд нь хамтран амьдрагч нь биш, ээжийнх нь нууц амраг байсан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Тэд 2023 оны 1-р сараас эхлэн хамтран амьдарсан гэх мэдээлэл бий” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Маргааш цахилгаан хязгаарлах байршлууд
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцлоо
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахад БНХАУ-аас бүх талын дэмжлэг үзүүлнэ.
ТӨСӨВ 2027: Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд, төсвийн зарлага 43,6 их наяд төгрөг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
202.126.88.103
0of bolj muu byatshan chutguriig
Хариулах39.7.25.6
Irguuttsen har pizda we pizda chine cham shig hogiin lalaruud l huuhed huchindej zodoj tamlaj bgaa cham shig pizdanuud uhliin muugaar uheesei bilee chi ugaasaa sainaa uzkue harjil bgaarai chi muu uhliin muugaar uhej zowlongiin muugaar tarchilanadaa tui chort